Гэр хорооллын 100 МЯНГАН ЯНДАГ буулгаж 2027-2030 оны хооронд 100 МЯНГАН АЙЛЫГ орон сууцанд хамруулах бодлогоо танилцуулав
Батхуяг
Үйл явдал
/
47 мин

Монгол Улсын Засгийн газар, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг халж, орон сууцжуулсан хот болгохоор томоохон зорилго тээн ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулж санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхой болгож, түүгээр дамжуулан 100 мянган айлыг орон сууцанд оруулна гэв. Уг бодлогоо 2027-2030 оны хооронд хэрэгжүүлнэ гэж тооцжээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийг орон сууцжуулах олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зохих үр дүнгүүд гарсан. Гэвч гэр хорооллын яндангийн тоо бодитоор буурч, нийт хүн амын дунд орон сууцтай өрхийн эзлэх хувь бодитоор нэмэгдээгүй байна.

Иймд Монгол Улсын Засгийн газраас иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогод нийцсэн орон сууцаар хангах, зорилгоор “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөр иргэдийг орон сууцтай болоход тулгардаг санхүүгийн хүндрэл, төлбөрийн дарамтыг бууруулахын зэрэгцээ орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хот байгуулалт, төлөвлөлтийг иргэдийн хэрэгцээ, амьдралын чанарт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэж байгаа юм.

Мөн төрөөс иргэдийн сарын орлого, төлбөр төлөх чадвартай нь уялдуулсан орон сууцны борлуулалтын төрлүүдийг нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэдийг тэргүүн ээлжинд орон сууцанд хамруулах, ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, сонгон шалгаруулалтыг төрийн оролцоогүй, хүнээс хамааралгүй байхаар, сүүлийн үеийн ухаалаг системээр ил тод нээлттэй зохион байгуулах юм. Энэхүү хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх бодлого, санхүүжилтийн шийдэл болон иргэдэд үзүүлэх үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх зорилгоор сэтгүүлчидтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийн зохицуулагч А.Баяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат болон холбогдох албаныхан оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.239)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.