“Монголд үйлдвэрлэв-2024, Европын холбоонд” арга хэмжээ Монгол Улсаас Бүгд Найрамдах Швейцарын Холбооны Улс дахь Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Валэ мужийн Мартини хотноо болж буй үзэсгэлэн худалдаанд 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд амжилттай оролцлоо.
Арга хэмжээний үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
“Мишээл экспо” ХХК, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл Швейцарын байгууллагуудад зочилж, туршлага судлав.
Төлөөлөгчид Швейцарын 75 жилийн түүхтэй “Steiger” оёдол, технологийн компанийн үйлдвэр, лабораторийг үзэж танилцан, туршлага мэдээлэл хуваалцлаа. Тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлж төрөлжүүлэн, хувцас загварын чиглэлд 25%, эрүүл мэндийн дэвшилтэт технологийн хувцас хэрэгсэл (хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүнд өвчтөнд зориулсан өвчин намдаах, хэмжилт хийх электрод утастай бүтээгдэхүүн зэрэг)-д 70%-ийг чиглүүлж, хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх стратеги зорилтын хүрээнд автомашин, нисэх онгоцны зарим эд анги, сансрын нисгэгчийн хувцас хэрэгслийг өндөр технологийн хатуу, бат бөх оёмол бүтээгдэхүүнээр орлуулан, бодит жинг бууруулах судалгаа, туршилт, үйлдвэрлэлд үр дүн гаргаж байгаагаа танилцууллаа.
Валэ мужийн төв Сион хотноо байрлах өндөр технологи, инноваци, инженерчлэлийн “HES-SO Valais-Wallis” Их сургуульд зочилж танилцав. Их сургуулийн ректор, удирдлагууд, инженерийн салбар сургуулийн захирал, инновцийн төслийн багийн ахлагч зэрэг албаны хүмүүс манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тэргүүлэх чиглэл, сүүлийн үеийн технологийн дэвшил, хэтийн чиг хандлага, хамтран ажиллах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Швейцарын Холбооны Улсын хэмжээнд 705 усан цахилгаан станц хэвийн ажиллаж, тус улсын эрчим хүчний дотоодын хэрэгцээний 62%-ийг бүрдүүлж байгаа бөгөөд том хэмжээний 220 далан байрладаг байна. Манай төлөөлөгчид L’Hongrin УЦС-т зочилж, уулзалт-ярилцлага хийв. Цахилгааны эх үүсьэр, ухаалаг хэрэглээ, хэмнэлтийн шинэлэг арга барил, тоон судалгааг тус байгууллагаас танилцуулж, 800м гүнд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж буй явцыг сонирхуулав.
Эдгээр уулзалт, арга хэмжээг зохион байгуулахад дэмжиж ажилласан Швейцарын ГХЯ, Валэ мужийн удирдлагууд, “Валэгийн үзэсгэлэн яармаг” зохион байгуулах хороонд Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин