Нийслэл хотоос 14 том төсөл хэрэгжүүлэхээр зорьсоны нэг нь “Дулааны тавдугаар цахилгаан станц” төсөл. Үүнийг гуравдугаар ДЦС-ийн ойролцоо байгуулж буй. Уг нь манай улсад эрчим хүчний төсөл нэн чухал хэрэгтэй. Гэвч энэ төслөөс ууж идэх, хувааж завших сэтгэлтэй дарга сэтэртнүүд л хожиж байна. Нийслэл ДЦС-5 төслийг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр санхүүжүүлж, станцыг 30 сарын хугацаанд барина гэж тооцсон.
Нэгэн жишээ: Нийслэлийн төсвөөр буюу хотын бондоор баригдаж буй уг төслийн захирал А.БЯМБАДОРЖ гэгч УИХ-аас батласан хуулиас давсан шийдвэр гаргаж, нийтийн мөнгийг үр ашиггүй, онц хэрэгцээгүй зүйлд зарцуулж байна.
2022 оны 04 дүгээр сарын 27-нд батласан “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ” хуульд төрийн болон төрийн өмчит компани, аж ахуй нэгжийн дарга удирдлагууд төсвийн мөнгөөр АВТОМАШИН авахыг хуулиар хориглосон. Гэтэл 2026 оны 07 дугаар сарын 08-ний өдөр буюу үндэсний их баяр наадам гээд иргэд олон нийтийн анхаарал өөр зүйлд төвлөрсөн үед “хулгай”-н аргаар “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ” тухай гэрээ байгуулж “ТОП МОТОРС” ХХК-иас 137 сая 800 мянган төгрөгийн үнэтэй ШИНЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ худалдан авчээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Н.УЧРАЛ 2026 оны төсвийн тодотголыг УИХ-ын даргад өргөн барихдаа “төр бүсээ чангална. Хэрэгцээгүй зүйлд төсөв зарцуулахгүй” хэмээн мэдэгдсэн. Атал нийслэлийн өмчит “Дулааны тавдугаар цахилгаан станц” үйлдвэрийн газрын захирал А.БЯМБАДОРЖ 2026 оны 08 дугаар сарын 27-ний өдөр “ХУРД НААДАМ ЦЕНТР” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.ЭНХГЭРЭЛТЭЙ 10 сая төгрөгөөр “Спорт заал түрээслэх гэрээ” байгуулаад амжжээ.
Холбоотой мэдээ
-
19 цаг 24 мин
-
Уржигдар 17 цаг 06 мин
-
Уржигдар 16 цаг 27 мин
-
Уржигдар 16 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 24 мин
-
Уржигдар 15 цаг 05 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 12 цаг 15 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 52 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 15 мин
-
2026-10-09
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 52 мин