Ц.ИДЭРБАТ сайдын ХУУЛЬ БУСААР томилсон Х.АЛТАНГЭРЭЛ дарга ЯМААНЫ ч ГОДРОН, яамны ч ГОДРОН болж хувирав...!
Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 цаг 2 мин

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.ИДЭРБАТ хууль бус томилгоо хийжээ. Сайдын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б/06 тоот тушаал хууль зөрчсөн байж таарав.

Төрийн эрхийг сүүлийн 10 жил тасралтгүй удирдаж буй эрх баригч хүчин дотроо “ХУЛГАЙЧИД”  ба “цагдаа” гэсэн хоёр бүлэглэлд хуваагдчихсан нэг нэгнийхээ мууг үзэж, лайг ухаж буй. Засгийн газраа ч тохиролцооны журмаар байгуулсан. Монголчуудын амин чухал салбар болох ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН салбарыг Ерөнхий сайд асан Л.ОЮУН-ЭРДЭНИЙН бүлэглэлийн гар хөл, тод төлөөлөл болсон “ГОДРОН” хэмээн Ц.ИДЭРБАТ удирдаж буй.

Мордохын хазгай гэгчээр сайдын ажлаа аваад удалгүй “НӨӨЦИЙН МАХНЫ ХУЛГАЙ”-д холбогдсон. Тэр нь аясаар намжиж байтал мал сүрэгт аюулт өвчин шинэ төрлийн “SAT-1” хэмээх ШҮЛХИЙ ДЭГДЭВ. Малчид амин зуулга болсон мал сүргээ устгуулж “хотоо харлуулав”. Найр наадам, овоо тахилга хэсэж яваад дээрх хоёр шуугианыг эвтэйхэн өнгөрүүлсэн Ц.ИДЭРБАТ сайдад дахин нэг АСУУДАЛТАЙ НҮҮР ТУЛСАН НЬ ямааны годрон өвчин. УОК-ын өгсөн мэдээллээр бол 6000 гаруй ямааг устгасан, малчдад нөхөн төлбөр олгоно гэсэн.

Энэ мэт мал амьтны ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛҮҮДИЙГ эмчил гэж Х.АЛТАНГЭРЭЛИЙГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албыг түр орлон гүйцэтгэгчээр буюу улсын Ерөнхий эмчээр томилсон. Ингэхдээ “МЭЕГ бол шаварт суусан салбар. Би үүнийг татаж гаргана” хэмээн сайд нь мэдэгдсэн. Гэвч бодит нөхцөл байдал дээрээ улам л ШАВАР ШАЛБААГ, ШҮЛХИЙ ШИВТЭР, ГОДРОН, МЯЛЗАНДАА живчих шиг боллоо.

Сайдын сайрхаж, аархаж авчирсан Малын ерөнхий эмч бөгөөд МЭЕГ-ын дарга Х.АЛТАНГЭРЭЛ гэгч нь харамсалтай энэ салбарт МЭДЛЭГ ЧАДВАР НЬ ДУТМАГ, удирдах арга барилгүй нэгэн гэдэг нь тодорхой болов. Төрийн албаны зөвлөлийн  2026 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн тогтоолоор Х.АЛТАНГЭРЭЛИЙГ МЭЕГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, 43-р зүйлийн 43.3, 43.3.2, 43.3.4 дэх заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж, зөрчлийг арилгах буюу яаралтай чөлөөлөх зөвлөмжийг сайдтанд өгч байжээ.

Гэвч сайдтан Төрийн хууль зөрчиж томилгоо хийсэн нь анхаарал татаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.