Гадаад харилцаа, хамтын ажиллагаатайгаараа Баянзүрх дүүрэг “ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРЧИХСЭН” баймаар. Гэвч хэдэн дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр НААШ ЦААШ АЯЛАЖ, гаднаас ирсэн нөхдүүдийг ХООЛОНД ОРУУЛАХААС хэтрэхгүй юм. Нөгөө л ядуурал, ажилгүйдэл, өвчлөл, гэмт хэргийг гаралт ихтэй хэвээрээ.
Харин тамга атгадаг, цагдан хорьдог, татвараар далайлгадаг бүдүүн дарга нар “чоно борооноор” гэгчээр хотын иргэдийг сонгуульдаж байх зуур сэмхэн нисэж, “СОЛОНГОСТ СӨЖҮ УУЖ” байгаад ирсэн бололтойдог, янз нь. МАН-ынхан ялсан баяраа, АН-ынхан ялагдсан гутралдаа живж байх зуур тэд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР Солонгос улсад зугаалж яваад иржээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.ЖАРГАЛСАЙХАН 2024 оны 10 дугаар сарын 15 буюу орон нутгийн сонгуулийн үеэр А/767 тоот захирамж гарган гадаад томилолтоор СОНГУУЛИЙН ЯЛАЛТАД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН төрийн албан хаагчдаа “ШАГНАЖ” БНСУ-д томилолт нэрийн доор зугаалуулахаар 42 сая төгрөгийн санхүүжилтийг ТӨСВӨӨС ШИЙДЭЖ ӨГЧЭЭ.
Томилолтын зорилго нь дүүргийнхээ гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал аж. АЯЛАЛЫН БАГТ БҮД-ийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, дүүргийн менежер Б.Бат-Эрдэнэ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Сэргэлэнбаатар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цэнд-Очир, Татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир, Цагдаагийн газрын дарга П.Нэмэхбаатар, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч О.Одхүү нарын долоон хүнийг БНСУ-ын Бусан хотын Со дүүрэгт 2024 оны 10 дугаар сарын 24-с 10 дугаар сарын 31-ний хооронд томилолтоор явуулсан байна.
Дээрх нэр бүхий долоон хүн “УБ-БУСАН-УБ” чиглэлийн онгоцний тийзний үнэд 10 сая 196 мянган төгрөг, Зочид буудалд хоногийн 150$ доллар, нийт 21 сая 300 мянга 300 төгрөг, зам хоногийн мөнгө 8 сая 283 мянган төгрөг, унааны зардал 1 сая 656 мянган төгрөг, бэлэг дурсгалд 600 мянган төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Эндээс хамгийн анхаарал татаж буй нь Банязүрх дүүргийн менежер Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан О.Одхүү, Цагдаагийн дарга П.Нэмэхбаатар, Татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир нар ямар асуудал шийдэж, ямар шинэ санал, санаачилга гарган ажиллаж, ямар туршлага судлаж ирсэн нь одоо ч мэдэгдэхгүй байна.
Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж, төрийн албан хаагчдыг дур зоргоороо гадаад руу томилолтоор явуулдаг байдлыг таслан зогсоохгүй бол өвчиндөө уйлж буй хүүхдүүд эмчилгээний мөнгөгүй гуйлга гуйж байхад юу хийдэг нь тодорхойгүй гишүүний БЭТ төсвийн мөнгө хумслан гадагшаа зугаалсаар энгийн иргэдээ дорд үзсээр байна.
-
Өчигдөр 16 цаг 02 мин
-
Уржигдар 13 цаг 17 мин
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
2024-12-05
-
Уржигдар 13 цаг 10 мин
-
Уржигдар 13 цаг 17 мин