Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлан салбартаа хэрэгжүүлэх бодлого шийдвэрээ танилцуулах уулзалт хийлээ. Тэрээр Аялал жуулчлалын салбарын өсөлтийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах зорилгоор салбарын мэргэжлийн холбоод болон төр, хувийн хэвшлийн төлөөллүүдтэй өнөөдөр уулзаж, санал солилцлоо. ЗЭЭЛ, САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ МЕХАНИЗМ: Эрсдэлийг бууруулж, орон нутагт чиглэсэн илүү хүртээмжтэй тогтолцоо руу шилжих.
СТАНДАРТ БА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ: Бүсийн менежмент, өвлийн аялал жуулчлалын төлөвлөгөө болон даатгалын журмыг шинэчлэх. ЦАХИМ ШИЛЖИЛТ: Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр "Аялал жуулчлалын портал"-ыг хөгжүүлэх. Мөн салбарын хяналт, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ"-ийг хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах нь салбарын тогтвортой хөгжилд чухал түлхэц болно" хэмээн үзжээ
-
2026-11-20
-
2026-11-17
-
2026-11-17