БААВГАЙ орж ирэх эрсдэлтэй бүсэд ЦЭРЭГ ЦАГДАА, мэргэжлийн анчдыг байрлуулж АГНУУЛАХААР боллоо
Батхуяг
Үйл явдал
/
2026-10-09

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж, эрдэнэт хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал тохиолоо. Амь насаа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Ерөнхий сайд гүн эмгэнэл илэрхийлэв. 

Хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж,  эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авч, салбар хоорондын нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллахыг  Улсын Онцгой комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагуудад /2026.10.09/ үүрэг болголоо

Баавгай хүний аминд хүрч хөнөөж байхад хууль, дүрэм өөрчилье гэж ярьж, хугацаа алдах эрх бидэнд байхгүй. Эрх зүйн өөрчлөлтөөс өмнө одоо байгаа хуулийн хүрээнд иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг анхааруулав.

Цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, байгаль хамгаалагч, мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй байршлуудад илгээх, мэргэжлийн байгууллагуудыг 24 цаг ажиллууллах, Улсын Онцгой комисс иргэдэд шаардлагатай мэдээллийг  өдөр бүр хүргэж ажиллахыг даалгалаа.

Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах болон баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт нутагт шилжүүлэн тавих арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан, баавгайн унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар  оруулж ирэх асуудлыг шуурхайн зохион байгуулахад шаардлагатай нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэсэн. Хэрэгжилтэд нь анхаарч ажиллах, техник, технологийн дэвшлээр баавгайн тоо толгойн мэдээллийг гаргахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
9
0
6
0
0
1
Сэтгэгдэл: (7)
Таны IP: (18.97.9.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Islam (66.181.165.119) 2026-10-12 14:52:41
үнэхээр айж бна
Зочин (64.119.18.70) 2026-10-11 12:19:57
Манай эрх баригчид мэргэшээд одоо баавгайн хэл мэддэг болж дээ кккккк зүгээр нь УБ хотын 9 дүүрэгт агнуурын бүлэг байгуулаад л цаг хугацаа алдахгүй түргэн шуурхай дуудлагаар очин төлөвлөгөө гаргачихаад дээ мөн аймгуудад ой бүсийн сумдуудад бас л агнуурын бүлэг байгуулаад л шатах тослох материал туулах чадвар сайтай унаа тэрэг гаргаад л болоо юм биш үү
Guuguu (122.201.31.119) 2026-10-10 16:31:04
зөв шийдвэр бна араатан амьтан шүү дээ
Цээжав (202.21.108.47) 2026-10-10 12:20:39
Ууланд бгаа том баавгайг агнаж устгавал энэ шоовдорлогдсон жижгүүд очих газартай болох гэдэг нь зөв шийдэл шиг санагдах юи
Болдсайхан (103.212.117.153) 2026-10-09 22:57:28
Суурин газарлуу орж ирсэн байвгай агнахыг зөвшөөрсөн зөв шүү эхлээд өдрөөр явж үзээд , дахиад шөнөөр дахиад орж ирдэг гэдэг
(103.168.34.53) 2026-10-09 22:55:25
Угаасаа хүний аминд хүрэх нь тодорхой байхад нэг их хууль баримталдаг хүмүүс болох гэж жүжиснээс болоод гэмгүй нэгэн бхгүй болсон.
0 1 Хариулах
(150.228.177.35) 2026-10-09 22:55:25
Харин тийм ээ.Дэндүү хариуцлагүй байж чадсан .