
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.20/ хуралдлаа, тус хуралдааны шийдвэр хүчинтэй эсэх болон бусад цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.БАТЖАРГАЛ:
-УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанд 37 гишүүн хүрэлцэн ирсэн. УИХ дахь намын бүлгүүд УИХ -ын үндсэн бүтэц нь . УИХ-ын дэгийн тухай хуульд тодорхой заалт бий. Долоо хоногт бүрийн Даваа гаригт бүлэг хуралдана гээд тодорхой заалт орчихсон. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр шинэ долоо хоногт УИХ дахь намын бүлэг, Байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудал тогтоогдсон байдаг. Ийм учраас УИХ дахь намын бүлгүүд хуралдах ёстой, энэ дагуу бүлгийн хурлаа хийлээ.
Хоёрдугаарт, УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэр хүчинтэй юу гэдэг асуулт тавьж байна. УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны зохицуулалтыг Их хурлын тухай хууль, бүлгийн ажиллах дүрмийг хуралдааны дэгээрээ зохицуулсан. Энэн дотор бүлгийн гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хуралдаж байх дэгтэй. УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэйгээс өнөөдрийн хуралд 37 нь ирсэн. Тийм учраас бүлгийн хурал хүчинтэй.
УИХ дахь МАН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит бус хурлаар бүлгийн даргын асуудал яригдсан. Бүлгийн гишүүдийн олонхи нь бүлгийнхээ хурлыг хийх албан шаардлагыг өмнөх бүлгийн удирдлагад хүргүүлсэн. Асуудал нааштай шийдэгдээгүй учраас бүлгийн ээлжит бус хурлыг олонхиороо шаардаж хийсэн. Энэ дагуу бүлгийн удирдлагыг өөрчлөх талаар ярьсан. Бүлгийн даргын асуудал хоёр ээлжит бус хурлаар дамжиж яригдсан. Эхний хурлаар бүлгийн даргаа чөлөөлөх, дараагийн ээлжит бус хурлаар шинэ бүлгийн удирдлагыг ярьж шийдсэн. Бүлгийн даргыг огцруулах, томилоход хуулийн босготой, тэр заалтаараа явсан. Энэхүү шийдвэрээ УИХ-ын удирдлагад гардуулж өгсөн. Хуулиараа бүлгийнхээ шийдвэрээ УИХ- ын даргад гардуулж өгснөөр албажих ёстой. Тэнд ямарваа нэг баталгаажсан шийдвэр гарах тухай ойлголт байхгүй, одоогийн хэрэгжиж байгаа хууль тогтоомжоороо ийм зохицуулалттай.
Бүлгийн өнөөдрийн хуралдаан цаг үеийн асуудалдаа гол анхаарлаа төвлөрүүлэх зорилготойгоор хуралдсан. Улсын 2026 оны нэгдсэн төсөв хуулийнхаа хугацаанд батлагдах ёстой. Энэний төлөө бид зорьж ажиллаж байна. Бэлтгэл зохион байгуулалтыг хангасан байх ёстой, тийм учраас бүлэг өөрөө дээрээ ажлын хэсэг байгуулж ажилласан. УИХ өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаараа 2026 оны төсвийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Одоо УИХ-аас ажлын хэсэг байгуулах ёстой,
Бүлэг дээр байгуулагдсан ажлын хэсэг дээр төсөвтэй холбоотой бүх тооцоо судалгаа хийсэн. Энэхүү бүлэг дээр байгуулагдсан бүрэлдэхүүнээ УИХ дээр байгуулах ажлын хэсэгт аваад үргэлжлүүлэн ажиллавал ажил хурдан явах боломжтой байгаа шүү гэдэг байр сууриа УИХ-д хүргүүлэхээр өнөөдөр бүлгээс шийдвэрлэсэн.
УИХ-аас баталсан Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолд Ерөнхийлөгч өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавилаа. Ардчилал, Үндсэн хуулиа хамгаалсан том шийдвэр боллоо гэдгийг хэлмээр байна.
УИХ -ын нэг хэсэг гишүүд Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой саналын томъёолол нь Үндсэн хууль зөрчих гээд байна, Үндсэн хуулийн бус томъёоллоо засаадхаач гэдэг шаардлага хүргүүлсэн. Хариу нь ирэхгүй байсаар УИХ-ын гишүүдийг Үндсэн хууль зөрчих үйл ажиллагаа руу хөтөлсөн, энийг зориуд хэлэх ёстой. УИХ-д алдаагаа засах боломж олгож байна гэж ойлгож байгаа. Албан ёсоор Ерөнхийлөгчийн хориг УИХ-д өргөн баригдаагүй учраас бүлгээр хэлэлцээгүй байна.
Хууль эрх зүйн гол үндэслэлтэй асуудал дээр улс төрийн шийдвэр гаргах зохимжтой биш байж мэднэ. Тийм учраас манай бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэрхэх вэ гэдгийг хэлэлцэхгүй болов уу гэж бодож байна. Хуульч гишүүд, Хууль зүйн байгын хорооны дарга мэдээлэл өгөх хэрэгтэй гэлээ.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.ГАНХУЯГ:
-Өнгөрсөн долоо хоногоос Ажлын хэсэг төсвийн тоон дээр ажиллалаа. Төсвийн тусгай шаардлагыг хангаж байгаа гэж үзсэн. Ахмадын тэтгэвэр, багш, эмч нарын цалин нэмэхэд хамгийн багадаа 810 тэрбум төгрөг шаардлагатай байна. Хөрөнгө оруулалтаас хасах боломжгүй, хэрэв хөрөнгө оруулалтаас хасвал эдийн засгийн өсөлт саарна. Урсгал зардал дотроо зохицуулалт хийнэ. Ерөнхийлөгчөөс авахуулаад төсвийн ерөнхийлөн захирагч нараас бүгдээс нь 10 хувийг хасах санал гаргахаар бэлтгэж байна. Талбай дээр жагсаж байгаа багш, эмч нартай салбарынх нь сайд нар уулзаж, ойлголцох шаардлага байна.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээс хойш ажлын хэсэг байгуулагдаад зарчмын зөрүүтэй санал гараад явна. Засгийн газарт төсөв оролдох эрх байхгүй. Суурь тооцооллоор 820 орчим тэрбум төгрөг шаардлагатай. 32 их наядын төсвөөс 8 тэрбум нь хөрөнгө оруулалт, дахиад 8 тэрбум нь эрүүл мэднийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангийн зардал, цаана нь 17 тэрбум үлдэж байгаа. Хүрч болохгүй мөнгөнүүд бий. Хүүхдийн мөнгө, маш олон хуулийн заалттай Гмөнгөнүүд Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зардалд бий. Цаана нь 10 их наяд бий, үүн дотор бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас буруу харж 10 хувь танахаар 810 тэрбум гарах болов уу гэдэг тооцоо бий гэлээ.






-
3 цаг 26 мин
-
3 цаг 39 мин
-
9 цаг 44 мин
-
2025-10-17