ХУЛГАЙ, ХОНГИЛ л олон жил засаглалаа. ХУУЛЬ хэзээ ЗАСАГЛАХ юм бол...
Батхуяг
Нийтлэл
/
2 цаг 10 мин

Тэр өөрийгөө “хаан” гэж бодож байгаа ч яг үнэндээ үе нь дуусч, хуучирч, моодноос гарч байна. Цагтаа бол “ЗҮҮН ТҮМНИЙ НОЁН” л байлаа. Хүрч болох бүх эрх мэдэлд өөрийн зохиосон тоглоомын дүрмээрээ тоглож, ялагч болж, оргил эрх мэдэлд хүрсэн. Удахгүй тэндээсээ бууна. Тэр мянга байнга суухыг хүсэв ч хууль түүнийг буулгана. Бүх зүйл цаг хугацаатай, бас ээлж дараатай.

Түүний тэр “хаан суудал”-д хэн суух вэ гэдэг бага сунгаа улстөрийн намуудын дунд өрнөчихсөн. Наадам болохоос өмнө уяачид морьдоо уяж, сойлгыг нь тааруулдаг шиг намын дарга нар нэр хүндтэй, овоо гайгүй, цэх шулуун, цэн шударга нэгнийг хайгаад эхэлсэн. Эрх баригчдын гол хөзөр нь “03”. Өмнөх нь “ХУУЛЬ ЗАСАГЛАНА” гэж тодорч байсан бол одоогийнх “ЦЭГЦЛЭНЭ” гэж буй... Хамгийн адгийн нь хүчээ нэгтгээд ч, итгээд ч улс орон хөгжсөнгүй. Харин ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙГААД БӨӨНӨӨРӨӨ ХУЛГАЙ л хийж.

Одоо нөгөөх бүлэг хулгай нь илэрч, задар, олны доог түмний шившиг болж байна. Юм ээлжтэй гэж. Шувуу хичнээн өндөрт ниснэ, төдий чинээ нисэж чадахаа больдог. Хулгайчууд их өндөрт мандсан. Бүх мөнгийг атгаж, шоронгийн хоригдлыг БУРХАН МЭТ ШҮТЭЖ байсан нь өөрсдөд нь ирлээ. Харин тэдний эсрэг дуугарч, үнэнг хэлээд ад болж байсан нөхдүүд багадаа 10 жилийн дараа эргэн ирж, тэдний суудалд тухлаж байна. Энэ бол хувь тавилан.

Б.Пүрэвдорж сөрөг хүчнээс сонгогдсон парламентын бүлгийн дэд даргын хувьд цагаатгах ажлыг удирдан хэрэгжүүлэх зөвлөлийг ахладаг. Тэр ч үүднээс түүхийг сайн судласан байна, лээ. МАН-ынхан 105 жил оршин тогтнож байгаа гол нууц нь “ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДАА БУУДАН ХОРООЖ, ХЭЛМЭГДҮҮЛЭН ХОХИРООЖ ЧАДСАНЫ ГАВЬЯА” гээд гашуун боловч үнэнг хэлсэн. Хэрэв тийм биш байсан бол МАН-ын өнөөдрийн түүхийг Д.Сүхбаатар, Догсом, Бодоо, Данзан тэргүүтэй 7 нөхрийн үр хүүхэд, ач зээ нар хувийн компани шиг өмчлөх байсан биз. Яг л Ардчилсан нам шиг.

Ардчилсан намын анхны гал асаад өдгөө 36 дахь хавартаа дүрэлзэж байна. Энэ хугацаанд элч нь суларч, зарим нэг түүдэг нь унтарсан ч уг эх нь бол хэвээрээ байгаа. Гэвч МАН-ынхан шиг МАНДАЖ чадахгүй, хөх туг нь гандчихаад байгаа нь илт. Учир нь өнөөх үүсгэн байгуулагчдын үр хөврөлүүд нь булаацалдан, зодолдож буйд оршиж байгаа юм. Тийм ч учраас МАН-ынханд дээрэлхүүлж, доромжлуулж, урвагч шарвагчдаар, идээчин уугаачнаар эгнээгээ дүүргэсээр энэ хүрсэн.

Намаа өөрчилье, шинэчилье гэсэн сэтгэлтэн байхгүй. Харин намын дарга гэсэн сэтэр зүүж түүгээр дамжуулж хувийн бизнесээ цэцэглүүлж, хий хоосон алдарт дурласан гарууд л их болж. Энэ намыг нам бус, хулгайчдын орогнох газар болгосон этгээд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга. АН-ын хамгийн том жигүүр болох МоАХ-ыг толгойлж, Босоо Ганбаа мэтийн гудамжны улстөрчдөөр дүүргэсэн увайгүй этгээд. Төрийн толгойд гарч, Ерөнхий сайдын өндөр сэнтийд сууж байсан Н.АЛТАНХУЯГ муу эр баахдаа бэртэнэ гэгчээр өөрийн байгуулсан “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдон бараг л есөн эрүү туулах нь зовж яваа. Тэрээр “би хонгилдуулсан” хэмээн хэдэрлэж яваад дахиад л хэрэгт холбогдчихсон үл бүтэх гар. Түүнийг асуудалд орлоо гэхэд Ардчилсан намынхан нь өмгөөлж, хамгаалсан зүйл огт алга. Аргагүй шүү дээ, хоёр жил гаран хэрүүл уруул хийж, тамга тэмдэгээ барьцаанд тавьсан тэдэнд намын дарга гэдэг эрхэм цолыг О.ЦОГТГЭРЭЛД олгосон учраас тэр амаа хумхиж, үгээ цэгнэв. АН-ынхан гэж ийм л аймхаа, эрх ашгийн төлөө үг дуугарч чаддаггүй нөхдүүд.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.