Э.Бат-Амгалангийн “баастай бурхан” А.БАЯР Баянзүрхийнхэнийг Х.НЯМБААТАРЫН эсрэг турхирч байна уу...
Батхуяг
Нийтлэл
/
2 цаг 21 мин

Асуудал нэгэнт хурцадсан. Одоо бүх хүчээрээ хоёр талаасаа дайралтууд эхлэнэ. Хотын МАН-ын хорооны дарга Х.НЯМБААТАР сайд, сайн найз Э.Бат-Амгалангийнхаа жинхэнэ төрхийг илчилсэн. Э.Бат-Амгалангийн “суганы үс” болж НИТХ-д орж ирсэн Г.Жаргалсайхан гэгч нь дүүргийнхээ ХОГ ТЭЭВРИЙН КОМПАНИЙГ хувьчлаад авчихсан. Түүнээс гадна тус дүүргийн 350 мянган татвар төлөгчийн төлсөн мөнгийг туслахдаа, нягтландаа гэх мэтээр үрээд дуусгасан.

Эрх биш эзэн нь “ХУЦ” гэсэн болохоор арга буюу хэвлэлийн хурал хиймэр аядаж, үлбэгэр тайлбар өгөв. Чааваас даа, хөөрхий. Чадал нь тийм хойно. Баянзүрхийн бэлгэ тэмдэг төдий. Жинхэнэ Засаг дарга нь Э.Бат-Амгалан сайд. Г.Жаргалсайханыг амьсгал, суу, бос, шээ, хүндэр гэж конмандалдаг. Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлж буй бүхий л төслөөс хувь хүртэж, хугац баяжсан этгээд.

Нийслэлийн 9 дүүргийн хамгийн олон хүн амтай дүүрэг нь Баянзүрх. Тийм ч учраас НИТХ-д 7 төлөөлөгч сонгогдсон. Эдгээрээс хоёр нь л Э.Бат-Амгалангийн гар хөл. Т.Даваадалай, Ч.Батзориг, Ү.Оюунзул, Б.Жавхлан нар хотын дарга Х.НЯМБААТАРЫН багт бүрнээ орчихсон. Т.Батцогт Ардчилсан намынх учраас холбох шаардлагагүй. НИТХ-ын дарга А.Баяр, БЗД-ийн Засаг дарга Г.ЖАРГАЛСАЙХАН нар бол яах аргагүй Амгаа сайдын утсан хүүхэлдэйнүүд.

Э.Бат-Амгалан сайд бус сул гишүүн байхдаа л Баянзүрхийг өөрийн дураар удирддаг болсон. Тухайн үед буюу өмнөх дөрвөн жилд одоогийн НИТХ-ын дарга А.БАЯР нь дүүргийн ИТХ-ын дарга, Засаг дарга Г.Жаргалсайхан нь орлогч нь байсан. Амгаа хаана очино А.БАЯР, Г.ЖАРГАЛСАЙХАН хоёр тэнд сүүдэр мэт дагаж, шавхруу горьдож суудаг байсан.

Сонгуулийн хамаг хар, хороо гардан гүйцэтгүүлсэн тэр хоёрыгаа өөд нь татмар аядаж НИТХ-д давхар дээл өмгөсөн нь цаанаа холын зорилготой байж. Орон нутгийн сонгуульд Х.Нямбаатар дарга 44 хүн удирдаж орсон. 95 хувийн ялалт байгуулсан. Ялалтын бялуугаа ч аятайхан хуваасан. Сайн найз, сайд Амгаагаа ч бас мартаагүй. Баастай бурхан А.БАЯРЫГ нь том эрх мэдэлд суулгасан. НИТХ-ын дарга буюу Х.Нямбаатарыг удирдах, төсөв санхүүг нь батлах, шаардлагатай үед хариуцлага тооцон огцруулах ч эрхтэй том алба шүү дээ. Гэхдээ Х.НЯМБААТАР шиг хортой, шартай, туршлагатай улстөрчид А.БАЯР мэтийн утсан хүүхэлдэй жижигдэнэ л дээ, яах аргагүй.

Эзэн нь хуц гэвэл хуцах ёстой учраас хөөрхий, орлогч Т.Даваадалайг нь боргож л байна лээ. Түүнээс хэтрэхгүй л дээ. Ёстой санаа байв ч сачий нь дутна. Гэсэн ч нохой зассан хүндээ янаг гэгчээр Э.Бат-Амгалангийн тушаалаар Баянзүрхэд бэлдсэн хамаг хөл нь хотын дарга Х.НЯМБААТАРЫН эсрэг жагсаж, өлсөж, орилж эхлээд буй. Тэдгээрийг сумласан хүн нь хотын даргын хамтрагч, НИТХ-ын дарга А.БАЯР аж. Тэрбээр дүүрэг хороодоороо өөрийн хүмүүсээ явуулж, БЗД-ийн ИТХ дахь намынхаа нөхдүүдийг “сумласан” гэдгийг эх сурвалж онцолсон юм.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгчид жагссан нь зөв. Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь эрхээ эдлэсэн. Харин Э.Бат-Амгалан, А.БАЯР, Г.ЖАРГАЛСАЙХАН нараас ажил авч, дүүргийн 38 хороонд тодорхой алба эрхэлдэг, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар, дүүргийн орлогч нар нь Хотын даргынхаа эсрэг тэмцсэн нь буруу. Зүй нь бол тэр төсвийг батласан, алх цохьсон этгээд болох А.БАЯР руу түрүүлж дайрах ёстой байсан юм.

Эндээс харвал Э.Бат-Амгалан нар буруу тактик ашиглаж, байгаа буруу онилсон болж таарав. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур нь НИТХ-ын дарга А.БАЯР юм. Э.Бат-Амгалан сайд хотын намын хороог авчихвал өөрийн “баастай бурхан” А.Баярыгаа хотын даргаар томилж, нийслэлийн төсвөөс ханаж цадталаа халааслах нарийн төлөвлөгөөтэй байж. Үүнийг эртнээс мэдэж, таслан зогсоосон хотын дарга Х.Нямбаатарт БАЯР ХҮРГЭЖ, бооцоо тавьчихмаар ч юм шиг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.