НИТХ-ын 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 25/110 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 1-6, Сүхбаатар дүүргийн 4, 5, 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бага тойруугийн 243.3 га талбайг хотын түүхэн хэв шинж, соёл, архитектурын өвийг хамгаалах, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, “20 минутын хот” хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор хот байгуулалтын үйл ажиллагаа явуулах бүсээр баталсан. Уг тогтоолын хавсралтад тусгагдсан бүсэд нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин барихдаа 7 хүртэл давхар байхаар төлөвлөхөөр заасан.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2026 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/323 дугаар захирамжаар шилжиж ирсэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 12 дугаар байр нь дээрх өндрийн хязгаарлалттай бүсэд хамрагдаж байна. Тус барилга нь 1956 онд ашиглалтад орсон, 3 давхар, 30 өрхтэй бөгөөд Мөнгөн завьяа автобусны буудлын баруун хойд талд байрладаг. Ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гарсан билээ.

Хэдийгээр өндрийн хязгаарлалтын улмаас зарим барилгын компани эдийн засгийн хувьд ашиг багатай гэж үзэх боломжтой ч өчигдөр /2026.03.25/-ийн уулзалтад оролцсон иргэд ойрын хугацаанд тус байршилд сонгон шалгаруулалт зарлах саналыг дэмжсэн.
Мөн уулзалтын үеэр сонгон шалгаруулалтын үйл явцын талаар танилцуулж, Үнэлгээний хороо нь “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газар болон сууц өмчлөгчдийн төлөөлөл 2 иргэний бүрэлдэхүүнтэйгээр ажилладгийг мэдээлэв. Үнэлгээний хорооны гишүүд саналын тэгш эрхтэй оролцож, оролцогчдын материалыг хараат бусаар үнэлж шийдвэр гаргадаг билээ.

Холбоотой мэдээ
-
Өчигдөр 16 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 37 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин
-
Өчигдөр 14 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2026-03-20