Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Батхуяг
Үйл явдал
/
1 цаг 1 мин

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны төлөөлөгчидтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олон жилийн турш тууштай хамтран ажиллаж, бодит дэмжлэг үзүүлж ирсэн Дэлхийн банкны хамт олонд талархал илэрхийллээ. Ялангуяа КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсныг онцлов.

Цаашид талууд Эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх ,цахим шилжилт, хүртээмжийг нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.