Япон Улсын Батлан хамгаалахын сайд Ш.Коизүмитэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээгээр Монгол, Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид ямар чиглэлээр өргөжүүлэх талаар санал солилцов. Япон Улс манай цэргийн алба хаагчдыг сургах, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх, инженер, цэргийн эмнэлэг, агаарын цэргийн чиглэлээр хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах зэрэг бодит дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид манай улсад зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын сургуульд тогтмол оролцож байна.

Энэ удаагийн хэлэлцээгээр дээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид илүү бодит үр дүнтэй хөгжүүлэх талаар ярилцлаа. Мөн Япон Улсын Батлан хамгаалахын сайд Ш.Коизүмийг Монгол Улсад айлчлахыг урив. Айлчлалын үеэр Япон Улсын цэргийн сургуульд суралцаж буй Монгол Улсын цэргийн алба хаагчидтай уулзаж, сурлага, бэлтгэл сургалтынх нь талаар сонсож, үүрэг чиглэл өглөө. Монгол, Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, цэргийн алба хаагчдад бодит өгөөжтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана.
Холбоотой мэдээ
-
5 цаг 10 мин
-
Өчигдөр 18 цаг 07 мин
-
Өчигдөр 18 цаг 04 мин
-
Өчигдөр 15 цаг 25 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин
-
Уржигдар 17 цаг 49 мин
-
Уржигдар 09 цаг 50 мин
-
Уржигдар 18 цаг 07 мин