Монгол Улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтдаа анхан шатны тусламж, үйлчилгээний өнөөдөр, ирээдүйн талаар ярилцлаа. Сумын эрүүл мэндийн төв бол иргэн бүрд хамгийн ойр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эхний түшиг. Тиймээс сум, тосгоны эрүүл мэндийн төвийг эрүүл мэндийн салбарын хөгжлийн стратегийн тулгуур болгон бэхжүүлнэ.
Хүний нөөц, санхүүжилт, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, дэд бүтэц, мэдээллийн технологийн чадавхыг үе шаттай сайжруулна. Багийн эмчийн тогтолцоог бодлогоор дэмжиж, тусламж, үйлчилгээг иргэнд нь хүргэдэг тогтолцоог улам бэхжүүлнэ. Өвчнийг хүндрэхээс нь өмнө илрүүлж, эрсдэлийг эрт тодорхойлон, иргэн бүрд чанартай тусламж, үйлчилгээг хүргэхэд анхаарна. Иргэн бүрд, өрх бүрд, Монгол орны хамгийн алслагдсан цэгт хүртэл эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэхийн төлөө хамтдаа ажиллая.
-
17 цаг 22 мин
-
Өчигдөр 11 цаг 22 мин
-
Өчигдөр 11 цаг 17 мин
-
Уржигдар 19 цаг 30 мин
-
Уржигдар 19 цаг 15 мин
-
Уржигдар 19 цаг 10 мин
-
Уржигдар 10 цаг 30 мин
-
Уржигдар 09 цаг 33 мин
-
Уржигдар 09 цаг 28 мин
-
Уржигдар 09 цаг 26 мин
-
2026-09-21
-
Уржигдар 19 цаг 15 мин
-
Уржигдар 10 цаг 30 мин
-
17 цаг 22 мин
-
2026-09-19
-
Уржигдар 19 цаг 10 мин