Хөгжлийн банкны хэргээс ЯЛГҮЙ МУЛТАРСАН З.БАТЫРБЕК дарга хотын мөнгөөр өөрийгөө РЕКЛАМДАХ гэж байна
Батхуяг
Сэдэв, асуудал
/
37 мин

Баян-Өлгийгөөс Монгол төрд шигдэж, гэдсээ дүүргэн, халаасаа түнтийлгэж яваа цөөн хэдэн “СОХОР АЗТАЙ” казакын төлөөлөл нь Хөгжлийн банкны газрын захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу эрхтэй зээл олгочихоод ШҮҮХЭЭС ЯЛГҮЙ үлдсэн этгээд З.Батырбек гэгч.

Хөгжлийн банкны хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байхад УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явчихсан. Дээрээ татаас ихтэй. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон Хотын дарга асан Х.Нямбаатартай “ойр хамааралтай”. Хотын даргын зөвлөх хүртэл дэвшсэн. Одоо бол Улаанбаатар хотод хэрэгжиж буй “нэгдсэн төслүүдийн удирдлагын газар” ОНӨТҮГ –ын захирлаар ажиллаж байна.

Төслүүд нь олигтой явахгүй, төрийн саад тээгт тулчихаад байхад З.Батырбек захирал хотын төсвөөс хумсалж гацаанд байгаа төслүүдээ олон нийтэд сурталчилах юм гэнэ. Уг нь аливаа сурталчилгаа, видео, контент рийлийг төсвийн мөнгөөр хийх, тоног төхөөрөмж худалдан авахыг хориглочихсон байгаа.

Атал өөрийгөө болон улстөрийн гацаанд байгаа төслүүдээ рийлдэхийн тулд дүрс бичлэгийн DJI AIR 3S загварын дроныг 5 сая 280 мянган төгрөгөөр, мөн дүрс бичлэгийн төхөөрөмж болох OSMO poket4 видео камерыг 3 сая 25 мянган төгрөгөөр худалдан авчээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.