Ч.ХИШИГДАЛАЙ: Монгол улс 10 дугаар сард хэрэглэх БЕНЗИН ШАТАХУУНЫХАА нөөцийг бүрдүүлж, төлбөрөө төлсөн
Батхуяг
Үйл явдал
/
54 мин

Монгол Улс сард дунджаар 230 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг байна.  Харин өнгөрсөн сарын байдлаар 279.8 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 64 мянган тонн нь АИ-92 шатахуун, 215 мянган тонн дизель түлш байсныг шатахууны асуудлаар байгуулагдсан Шуурхай штабаас мэдээлэв.

Мөн энэ сарын захиалгуудаа баталгаажуулах явц үргэлжилж байгаа аж. 

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Газрын дарга Ч.Хишигдалай "Аравдугаар сард Оросын Холбооны Улс(ОХУ)-аас 60 мянга орчим тонн АИ-92 шатахуун импортлохоор захиалгаа баталгаажуулсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-аас 8 мянган тонн бүтээгдэхүүн авахаар захиалгаа баталгаажуулсан. Түүнчлэн Солонгос, Сингапураас далайгаар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авахаар захиалгаа баталгаажуулсан. Энэ сарын дундуур ирнэ. Нийтдээ 77-78 мянган тонн импортлохоор захиалгаа баталгаажууллаа. Аравдугаар сард батлагдсан хуваарийн дагуу татан авбал АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн байх боломжтой. 

Аравдугаар сард өвлийн дизель түлшинд шилждэг. Энэ үед 8-9 дүгээр сард худалдаж авсан дизель түлшээ хэрэглэж дуусгаад өвлийн дизель түлшийг импортоор авна. ОХУ-аас 160 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалгаа баталгаажуулсан. БНХАУ-аас 10 мянга гаруй  тонныг авахаар баталгаажуулсан. Бусад эх үүсвэрээс мөн 30-40 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалж байна. Иймд дизель түлшний хувьд ч бидний батлагдсан захиалга хуваарийн дагуу үргэлжилбэл ямар нэг асуудал гарахгүй.

Энэ сард нийтдээ 260-270 мянган тонн бүтээгдэхүүн авна. Үүний 77 мянган тонн нь АИ-92 автобензин байна. Хэрэглээнд хангалттай хүрэхээр захиалсан" гэлээ. 

Шатахуун шаглан зарж байгаад ямар арга хэмжээ авч байгаа талаар түүнээс тодруулахад "Шагийн бензиний асуудлаар цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна. Автомашин хөлөглөсөн болон мотоциклтой хүмүүс зохион байгуулалттайгаар дарааллыг нэмэгдүүлж, нэг газраас банкаа дүүргээд дараагийн хүнд саванд хийж шагийн үнээр зарж, дараалал буурахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Хууль хүчний байгууллага шалгаж байна" гэж хариулав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.