Улаанбаатар метро” төслийг эрчимжүүлэх тусгай ажлын хэсэг анхдугаар хурлаа хийж, төслийн одоогийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцжээ. НТУГ-аас мэдээлснээр метро төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төрийн санхүүгийн баталгааны боломжит хувилбаруудыг судлах, тооцоо судалгаа хийх талаар талууд санал солилцсон байна.
Цаашид тусгай ажлын хэсэг нь зөвлөх үйлчилгээний баг болон мэргэжлийн байгууллага, багуудтай хамтран ажиллаж, төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх нөхцөл, санхүүжилтийн шийдлүүдийг эцэслэн тодорхойлох аж. Ажлын хэсэгт Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, нийслэлийн холбогдох албан тушаалтнууд болон төслийн зөвлөх БНСУ-Jsy “Духуа инженеринг” компанийн төлөөлөл, “Улаанбаатар метро” төслийн захирал Б.Содбаатар нар багтжээ.
Тусгай ажлын хэсэг нь нийслэлийн нийтийн тээврийг олон төрөлт болгох, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд метроны барилга угсралтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай төрийн санхүүгийн баталгааны хувилбаруудыг боловсруулах, хууль тогтоомжийн дагуу нөхцөлийг тодорхойлох болон нарийвчилсан зураг төслийг батлуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүрэгтэй байна.

Улаанбаатар хотод метрог барих бүтээн байгуулалтын ажлын нийт төсөвт өртөг нь 8,174,309,100,000/Найман их наяд гаруй/ төгрөг. Энэ онд нийслэлийн төсвөөс уг төслийн бүтээн байгуулалтын ажилд 110 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан байна. Толгойтоос Амгалан хүртэл явах метро нь 15 өртөөтэй, 19 километр урт замтай байна. Өртөө бүрийг дээрээс хайрцаглаж ухна. Өртөө хоорондын зай 800-1.7метр, хос туннель 30 километр урттай байна.
Төслийн хүрээнд нийт 19 цуваа галт тэргийг төлөвлөснөөс 16 нь байнгын үйлчилгээнд, 3 нь нөөцөд бэлэн байх бөгөөд нэг галт тэрэг ойролцоогоор 1,200 хүртэлх зорчигчийг нэг дор тээвэрлэх хүчин чадалтай. Галт тэрэгний хөдөлгөөний тогтмол хурд 36.5 км/цаг, дээд хурд нь 80 км/цаг байхаар ТЭЗҮ-д тусгажээ.
Холбоотой мэдээ
-
6 цаг 22 мин
-
6 цаг 26 мин
-
22 цаг 58 мин
-
Өчигдөр 13 цаг 59 мин
-
Өчигдөр 13 цаг 46 мин
-
Өчигдөр 13 цаг 44 мин
-
Өчигдөр 13 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 37 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 46 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 13 цаг 31 мин