МУГЖ Ж.Уранчимэг: Эх үрсийн элбэрэл дууг 42 жил дуулж, хайран дунд амьдарч явна
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-06-15

1970, 1980-аад оны эстрадын урлагт од болон гялалзаж явсан Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Уранчимэг. Түүнийг “Оюутны намар”, "Эх үрсийн элбэрэл", "Ханийн дуу" дуугаар нь ард түмэн андахгүй биз. Тэрбээр 50 насны босгыг хэдийнэ давсан ч залуу сайхнаараа уран бүтээлээ туурвиж явна. 

Алтан үеийн дуучин маань саяхан АНУ-д "Орчлон дэлхийдээ бид жаргалтай" аялан тоглолтоо хийгээд ирсэн сурагтай.Дуучин Ж.Уранчимэг дуучин ховор байх үед дуучин байсан. Түүний урлагийн гараа хуучнаар “муурын байшин” хэмээн нэрлэдэг байсан хоёр давхар модон байшингаас эхтэй. Дуучин Ж.Уранчимэг Баянмонгол, Соёл-Эрдэнэ, Улсын филармони хэмээх урлагийн гурван том айлын мэргэжлийн дуучнаар ажиллаж байсан алтан үеийн бүтээлчдийн нэг.

Тэрээр 1995 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгийг авч байлаа. Харин 2001 онд “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан. Сүүлд 2012 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон.  Хөдөлмөрлөж байж эдгээр шагналын эзэн болсон гэдгийг ҮЗЭГЧИД мэддэг тэр хэрээрээ хүндэтгэн хайрладаг билээ. Дуулахын хажуугаар ханьтайгаа хамт Буяны үйлсэд гар татдаггүй нийгмийн зүтгэлтэн юм. 

 

 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.228.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.