Б.Элбэгзаяа: Монголчуудын оюун санааны их ГАЛ ГОЛОМТ болсон ҮНДЭСНИЙ БИЧИГ соёлын тулгын галыг таслалгүй манаж яваадаа баяртай байна
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-07-10

Та бүхнийхээ амар амгаланг айлтгая аа. Монгол оронд минь сайхан урин цаг ирж Монгол орон маань Улс Хувьсгалынхаа 100 түүхт сайхан ойтой золгож байна. Энэхэн цаг үед өчүүхэн миний бие Монгол бичиг, соёлынхоо гал голомт болсон "Хүмүүн бичиг" сониндоо 25 дахь жилдээ ажиллаж эцэг, дээдсээс өвлүүлсэн их бичиг соёлынхоо төлөө өчүүхэн хичээлт, чармайлт гаргасаныг маань Монгол Улсын тэргүүн Үндэсний соёлдоо элгэмсэг сэтгэлтэй Монголын ард түмэн маань ивээн соёрхож өчигдөрхөн МУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цолоор шагнагдсандаа баяртай байна.

Миний бие Монгол бичгээр гардаг улсын хэмжээний ЦОРЫН ганц тогтмол хэвлэл "Хүмүүн бичиг" сонины ажилтан хүн. Аав, ээжийнхээ уугуул нутгаар бол Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын хүн. Аав, ээж маань Шинэжинст сумынхаа Дэлгэрэх нэгдэлд мал малладаг байлаа. Ингээд миний бие ажил хөдөлмөрийнхөө гарааг малчны хүүхэд учраас ямаачнаар эхлэж нэг жилийн хугацаанд аав, ээжтэйгээ том ах, хоёр дүүгийн хамт хөдөө гэртээ мал хариулсан.

Үндэсний бахархал гэдэг бол ҮНДСЭРХЭГ БИШ ҮНДЭСНИЙХЭЭ үзлийг илүүтэй өөртөө шингээж, үндэснийхээ давтагдашгүй бүхнээр бахархаж түүнийгээ хамгаалж хойч үеийнхэндээ өвлүүлж явах энэ том утга санаа байдаг.

 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.227.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.