Сонгуульд горилогчид БУУЗ ИДЭЖ, ТУУЗ ЗҮҮГЭЭД тун завгүй явна!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-02-03

Засгийн газраас өнгөрсөн сарын сүүлчээр улсын аварга малчид, тариаланчдын нэрсийг зарлаж, улс аймгийн аваргууд тодров. Жил бүрийн цагаан сараар УИХ-ын гишүүд, аймгийн дарга нар тэдний шагналыг гардуулахаар малчдынхаараа орж, амар мэндийг нь мэдээд бууз идээд, тууз зүүж өгдөг ёслолоо үйлдчихлээ. Удахгүй сар шинийн баяр болох тул малчид, хөдөлмөр, алдарын аваргууд бууз банш, ууц идээгээ бэлдчихсэн байх нь тодорхой. Тийм учраас СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД бууз идэж, тууз зүүх ажилдаа орсон нь энэ.

Энэ жилийн онцлог нь САЙД НАР ШАГНАЛ ГАРДУУЛААД явж буйгаараа онцлог юм. Тухайлбал Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай, Увс, Ховд, Завхан руу хэдэн шагнал ачаад хөдөлсөн бол замд нь Зам тээврийн сайд С.Бямбацогт тэргүүтэн дөрөө нийлсэн байна.

Наахна нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Эрчим хүчний дэд сайд Б.Баярмангай нар Ар, Өвөрхангай, Хонгор нутгийг гороолохоор үстэй дээлээ өмсөөд, үнэгэн лоовуузаа тавиад, хөр цасан дундуур хүрз жоотуугаа ачаад туулах чадвартай жийпээрээ жийж өгчээ.

Барилгын сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй нөхдүүд Булган, Орхон, Хөвсгөлийнхөнд хөл алдаж, өөрсдийгөө рекламдаж яваа бололтой. Дархан, Сэлэнгэ, Төв аймаг руу Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй, Ч.Ундрам, Ц.Туваан нарын бүлэг зуданд уруудчихгүй, шуурганд бээрч, хүйтэнд хөлдчихгүй эсэнд мэнд яваа байх.

Зүүн талын тэргүүн магнайд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дагавар магнайд Хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун нар гурван аймгаа хувааж аваад боов боорцогоо ахиухан хүүдийлээд гарсан сурагтай.

Монгол улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарласантай холбоотойгоор тойрогт нэр дэвших боломжтой сайд нар ийнхүү АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛ гардуулах нэрийдлээр иргэдтэй уулзаж, хаяагаа малтаж, СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГАА хийж яваа нь энэ. Тэдэнд үүнээс өөр боломж үгүй.

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
1
9
4
2
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.54.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.161.186) 2024-02-03 16:02:00
Hulgaichuudad gazar nutag bayalagaa ireeduigee neg tomoroor ogch bgaa ni ene dee hen dargad ih arhi uulgasan ni avarga bldog tsag daa