Шинийн нэгний өглөө МӨР ГАРГАХ зүг, унших тарни
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-02-09

Уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Энэ өдөр ямар жилтэн, аль зүгт мөрөө гаргаж, ямар тарнийг хэдэн удаа уншихийг танд хүргэж байна.

ГАЛ СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, хойд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, гал гаргажзүүн хойт зүгт хаяж, шавар юм уу гурилаар морины толгой хийж, урд зүгт газар булаад, урд буян хишгийн зүгээс гэртээ ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

Улаан өнгийн эд, хувцас, мал, арьс, үс бүү ав. Улаан идээ бүү гарга, унаа унах, төмөр, галын аюулаас сэрэмжил.

  • ЭР: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024
  • ЭМ:1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020

ШОРОО СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

“Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн баруун зүгт зүгээ гаргаад, чулуу,шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар хонины толгой хийж, баруун урд зүгт газар булаад, буян хишгийн баруун урд зүгээс гэртээ ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

Шар өнгийн эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав. Газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ.

  • ЭР: 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023
  • ЭМ:1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021

ТӨМӨР СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

“Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн баруун урд зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юм уу гурилаар ямааны толгой хийж, баруун зүгт булаад буян хишгийн баруун зүгээс гэртээ ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

Цагаан өнгийн эд, хувцас, төмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав, мэсний аюулаас сэрэмжил.

  • ЭР: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022
  • ЭМ: 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022

ОГТОРГУЙ СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

“Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн зүүн хойд зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар нохойн толгой хийж, баруун хойд зүгт газар булаад, буян хишгийн баруун хойд зүгээс гэртээ ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

Шар, цагаан өнгийн эд, хувцас, зэс, төмөр, бүү ав. Ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ.

  • ЭР: 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021
  • ЭМ:1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023

УС СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

“Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урд /эмийн/ зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж, алхлан гурилаар гахайн толгой хийж, хойд зүгт газарт булаад, буян хишгийн хойд зүгээс гэртээ ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

Хар, шар өнгийн эд, хувцас бүү ав. Гахай, загасны махыг цээрлэ. Гол уснаас болгоомжил.

  • ЭР: 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020
  • ЭМ: 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016, 2024

УУЛ СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

“Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн баруун хойд зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, өмнө зүгт хаяж, гурилаар үхрин толгой хийж, зүүн хойд зүгт газарт булаад, буян хишгийн зүүн хойд зүгээс гэртээ ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

Ан хийх, бохир идээ, мод огтлох, шар, хар өнгийн эд хувцас, зэвсэг, гудас, авахыг цээрлэ. Уул хаданд авирах, өндөр газраас гэм авч болзошгүй.

  • ЭР: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019
  • ЭМ: 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017

МОД СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

“Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн хойд зүгт зүгээ гаргаад, модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар туулайн толгой хийж, зүүн зүгт газар булаад, буян хишгийн зүүн зүгээс гэртээ ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

Мод огтлох, хутга мэсээр оролдох, ногоон, хөх эд хувцас, арьс авахыг цээрлэ. Газар лусын хорлолд өртөхөөс сэрэмжил.

  • ЭР: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018
  • ЭМ: 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954,1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018

ХИЙ СУУДАЛ

ГАРАХ ЗҮГ, УНШИХ ТАРНИ, ДОМ

“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, цог хийморийн урд зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар лууны толгой хийж, зүүн урд зүгт газар булаад, буян хишгийн зүүн урд зүгээс гэртээ ирнэ.

АНХААРАХ ЗҮЙЛС

Шар өнгийн эд хувцас бүү ав. Ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ. Өндөр газраас сэрэмжил.

  • ЭР:1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017
  • ЭМ: 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979 , 1987, 1995, 2003, 2011, 2019
Энэ мэдээ танд ямар санагдав?
12
0
3
3
11
1
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.108.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.