П.НАРАНБАЯР, Д.ГАНТУЛГА нар “СУРУГА МОНГОЛ”-ын хэрэгт холбоотой гэв!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2024-02-25

НИТХ-ын хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар ХҮН намын бүлгийн Д.Гантулга, П.Наранбаяр нарыг “СУРУГА МОНГОЛ” компанийн захиралын ҮХЭЛ БУРУУТАЙ хэмээлээ. Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа “Суруга Монгол” компанийн дээрмийг илрүүлэх ажлын хэсгийг ахлаж байсан юм.

Хэргийн талаарх бүхий л мэдээллийг өнөөгийн хотын дарга Х.Нямбаатар мэдэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэлдэгээр улстөрчдийн “но”-г илрүүлж мэдчихээд тэднийг эмзэг сэдвээр нь барьцаалан, “бөлдөгдөж” байгаа бололтой. Тэрбээр "Д.Гантулга төлөөлөгчийн улстөржсөн олон асуудлыг тэвчээд өнгөрүүлсэн. Таныг "Суруга Монгол"-д ажиллаж байхад тэдний өвгөнийг А.Гансүх та нарын бүлэглэл хар тамхи хэрэглүүлж, зочид буудалд барьж байгаад газрыг нь булаасан. Та уучлал гуйх хэрэгтэй" гэсэн бол НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаярт хандан "П.Гочоосүрэн гэж таны дүү "Суруга Монгол"-ын өвгөний дэрэн доогуур хар тамхи хийсэн, СХД-т машин угаалгын газраар шагнагдсан хэргүүд шалгагдаж байгаа шүү. Та нар ярьж байгаа шигээ ариухан байж чадах уу” гэв.

Эндээс дүгнэвэл хотын дарга Х.Нямбаатар өнөөг хүртэл ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН АЖИЛ хийж байна. Эсвэл хотын бүх эрх мэдлийг өөртөө атгахын тулд шүүмжилсэн хүн бүрийг дуугүй байлгах арга хэрэглэж, өөрийн олж мэдсэн мэдээллээ тэдний эсрэг ашиглаж байна.

Харин асуудлын нөгөө талд ХҮН намын нөхдүүд “гэмт хэрэгтнүүд” гэсэн мессэжийг өгөөд орхив. Тагнуул, Прокурор, шүүх, АТГ, улстөрчид нийлж байгаад Монгол улсад үйл ажиллагаа явуулах гэж байсан Японы иргэнийг “хар тамхи” татаж нас барсан хэмээн хэрэг зохиож түүний эхлүүлсэн бизнесийг дээрэмдэн хөлжсөн хэсэг бүлэг байдаг тухай Хууль зүйн сайдууд мэдэгдээд буй. Тэр хэрэгт НИТХ-ын төлөөлөгч ХҮН намын удирдлагууд нэвт оролцоотой гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэв.

Тэрбээр ““Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барин өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн байгаа юм. Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна. “Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа н.Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудахад ирдэггүй. “АПУ” ХК-ийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл П.Гочоосүрэн гэж таны дүү "Суруга Монгол"-ын өвгөний дэрэн доогуур хар тамхи хийсэн, СХД-т машин угаалгын газраар шагнагдсан хэргүүд шалгагдаж байгаа шүү Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт буцаан шилжүүлнэ.” гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.15.226.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(59.153.114.189) 2024-02-26 09:18:20
Зөв шүүдээ.Энэ асуудлыг уудалж онгичих цаг нь болсон байхаа.Эрх мэлэлтнүүд арай давраад байсан байх шүү