Ш.САЙХАНСАМБУУ: Өнөөдрийн НҮҮРСНИЙ ХУЛГАЙ, АВЛИГЫН ХЭРГИЙН дэргэд "МИНИЙ БИЗНЕС ТҮЦ" гэдэг нь ҮНЭН БАЙГАА биз!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2024-03-27

УИХ-ын гишүүн асан, Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр 2008-2012 онд Завханчуудыг төлөөлөн хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байсан ч өнөөгийн эрх баригч намын тухайн үеийн удирдлагуудтай санал, үзэл бодол зөрөлдсөний улмаас намын бага хурлын гишүүнээс хасагдаж байсан удаатай юм. 1995 оноос өнөөг хүртэл бизнесийн салбарт тогтвортой, амжилттай ажиллаж байгаа нэгэн. 2016 оноос "Үнэн ба Зөв" гэх улстөрийн намыг үүсгэн байгуулсан ч А.Отгонбаатар гэх залууд зүгээр л бэлэглэчихсэн нэгэн. Дахин улс төрийн нам үүсгэн байгуулж нийгэмд танигдсан хүчтэй сөрөг хүчин болж ажиллахаар "АРДЫН ЧУУЛГАН" намыг үүсгэж, баримт бичгийг нь бүрдүүлээд бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хэд хэдэн удаа хандсан ч босго давж чадаагүй учраас орхисон байна. 

Тэрбээр ярихдаа "Дорноговь аймгийн нэлээд хэдэн сумаар орлооо. Хаваржилт хаа газраа чанга байгаа учраас малчид туйлдсан байна лээ. Төр засаг буруу бодлого явуулж байна. Нөөцөд байгаа өвч тэжээлийг малчдад хямд үнээр зарах биш харин үнэгүй олгож, ийм байгалийн гамшгийг даван гарахад нь аль хэдийн бэлтгэл базаасан байх ёстой. Урьдчилан сэргийлэх, зуд турханыг урьдчилан тооцоолох чадвар тааруу байна. Ийм байдлаар улс орон хөгжихгүй. Ухаантай удирдагчтай бол Монгол улс цэнгэлийн манлайд гарчих байсан. Гэвч 34 жил хулгайн сэтгэлтэй хүмүүсээр удирдуулсанаар өнөөдрийн нийгэм бүрдсэн. УИХ-д шударга хүн байдаг ч хүч нь хүрдэггүй. Хулгайчдийн бүлэглэл олноороо ороод ирдэг. Тэд зөв хүнийг, зөв бодлогыг дэмждэггүй". Намайг улстөрөөс гарсанаас хйош юу юу болов. Хүчин, хулгай, аллага, ЖДҮ, ХӨГЖЛИЙН БАНК, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ гээд бүх л хар муу бүхэн илэрлээ. Энэ чинь аль эрт л үүссэн зүйл. Би газар ухсангүй, нүүрс зарсангүй. Нүүрсний хулгай чинь аль эрт байсан зүйл. "Хэлж байсан шүү дээ, энэ нүүрсний хулгай, авлига, луйварын хажууд миний бизнес чинь ТҮЦ" гэж. Үнэн байгаа биз дээ" хэмээлээ. 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.14.83.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Л.Балжинням (66.181.190.59) 2024-03-27 21:19:25
Өөрийнхээ бизнэсийн эрх