Алтайчуудын ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ "Говь-Алтай 80+" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
Үйл явдал
/
2024-03-29

Дундаж наслалтыг нэмэгдүүлэх "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийг Алтайчууд түүчээлэн хэрэгжүүлж байна.  Ингэхдээ иргэдийн өвчлөл нас баралт буурсан үзүүлэлтээс хамаарч эмч, эмнэлгийн ажилчдад 50 хүртэлх сая төгрөгийн урамшуулал олгох аж. Гол зорилго нь иргэн бүрд эрүүл амьдралын хэв маягийг төлөвлүүлж, өвчлөл, нас баралтыг бууруулахад салбар бүрийн тэгш оролцоог бүрдүүлэхийн тулд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг оношлогоо, шинжилгээний хамрагдалтыг нэмэгдүүлж, илэрсэн өвчнийг эмчлэн, эрүүлжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахыг зорьж байгаа аж. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.95.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.