СХД: ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ТОГЛООМЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2023.06.13/ болж өнгөрлөө. Зөвлөгөөнөөр дүүргийн удирдах ажилтнууд цаг үеийн нөхцөл байдал болон өмнөх зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар тайлагнасан юм.
Харин өнөөдрийн зөвлөгөөнөөр НИТХ-ын төлөөлөгч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай дараах үүрэг даалгавруудыг удирдлагуудад өглөө.
-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, эхний хагас жилийн гүйцэтгэлийг хугацаанд нь тайлагнах.
-”Нийтийн тээврийн автобусны эцсийн болон дундын зогсоолууд”-ын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангуулах, орчны тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран арчлалт, тохижилтыг шилжүүлэх санал боловсруулж танилцуулах.
-Орчны тоосжилт, агаарыг чийгшүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийг тогтмол услах, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
-Хөрөнгө оруулалт, тохижилт бүтээн байгуулалтын ажлуудаа бүх шатанд эрчимжүүлж ажиллах талаар тус тус үүрэг даалгалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбоотой мэдээ
-
22 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 35 мин
-
Өчигдөр 14 цаг 26 мин
-
Өчигдөр 09 цаг 12 мин
-
Өчигдөр 09 цаг 10 мин
-
Уржигдар 18 цаг 04 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
Уржигдар 14 цаг 28 мин
-
2026-03-20