Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ Зэвсэгт хүчний 341-р ангид ЧИНГИХ ХААНЫ ИШ ХӨРӨГ гардууллаа
Батхуяг
Үйл явдал
/
2 цаг 16 мин

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийг Говь-Алтай аймгийн төв талбайд Алтай цэргийн хүрээний Хүндэт харуул угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У,Хүрэлсүх болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, албаны бусад бүрэлдэхүүн тус ангийн үндсэн чиг үүрэг, бүтээн байгуулалтын ажлын үйл явцтай танилцахын зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагчдын амралт чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж буйд анхаарал хандуулж тэдэнд урам зориг өгч хамтдаа үдийн зоог барьсан нь дайчдад албаны бахархалыг төрүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус ангийн захирагч хурандаа Л.Жамбалсүрэнд "Их Эзэн Чингис хаан"-ы эш хөргийг гардуулсан ба ангийн нийт бие бүрэлдэхүүнд хандаж онцлон үг хэлэхдээ улс эх орны стратегийн томоохон төслүүдэд өндөр их амжилт үзүүлж буйд талархал илэрхийлж цаашдын бүтээн байгуулах их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөсөн билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.