УТАА, АГААРЫН БОХИРДОЛ хэрээс хэтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, машинтай бүүхэл, явган хүн урдах зам аа харахааргүй болж гашуун амттай саарал утаагаар л амьсгалах болов. Иргэд ч тэсэхээ больж ТӨВ ТАЛБАЙД ЦУГЛАН “АМЬСГАЛМААР БАЙНА” хэмээн нэгдэж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд хүн ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ. Төр энэ эрхийг бүрдүүлэх ёстой гээд хуульчлаад заачихсан болохоор иргэд “дүлий, данхайсан” төрд үг ээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, улмаар тэндээс шийдэл нэхэх нь зүй ёсны хэрэг. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгааг Улаанбаатар хотын агаарын бохирдол нь ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРСЭН гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдан 2017 онд зөвлөмж гаргасан байдаг. Түүнчлэн Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 2017 оны 03 дугаар сард "Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг батлаж байв.
Монгол улс, Улаанбаатар хот гурван жил УТААГҮЙ БАЙЖ үзсэн. Утаагүй болгох санаачилгыг тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар гаргаж, амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол батлаж, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЭХИЙГ ХОРИГЛОВ. Иргэд ч ихээхэн гайхаж нүүрсний оронд юу түлэх вэ, яах вэ, галгүй хонох нь хэмээн халаглаж байх зуур нэгэн шийдэл гаргасан нь түүхий нүүрсийг орлох САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ байв. Сонгинохайрхан дүүрэгт том үйлвэр байгуулж, БНХАУ-аас барьцалдуулагч импортоор авч, Тавантолгойн орд дахь “Энержи ресурс” ХХК-ийн хаягдал нүүрсийг хольж, шинэ төрлийн шахмал түлш хэрэглэн УЛААНБААТАР ХОТЫН УТААГ БОГИНО ХУГАЦААНД БУУРУУЛЖ чадсан. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийн шав тавих ёслолд оролцохдоо "...Шахмал түлш хэрэглэснээр бид энэ өвөл утааг 50 хувиар бууруулж чадлаа. Цаашид дахин бууруулна" гэж байв. Гэв үүнээс хойш Засаг төр солигдон, хоёр ч удаагийн сонгууль болж Коронавирусийн цар тахал, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, Үндсэн хуулийн өөрчлөлт, Ардын хувьсгалын 100 жилийн ой" гэх зэрэг олон чухал үйл явдлууд болж, Засаг, нийслэлийнхэн албан тушаалын төлөө тэмцэлдсээр 50 хувь бууруулсан УТААГАА МАРТЧИХСАН нь өнөөгийн байдалд хүрэхэд гол нөлөө үзүүлэв.
Хийе гэсэн хүнд АРГА ОЛДДОГ, хийхгүй хүнд ШАЛТАГ ОЛДДОГ гэж бий. Хотын иргэдийг түр зуурч болов УТААГҮЙ БАЙЛГАЖ ЧАДСАН тэр шийдэл бол У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Байгаль орчны сайд Н.Цэрэнбат, Хотын дарга С.Амарсайхан, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар нар юм.
Гэтэл үүнээс хойш асуудал дахин эхлэв. Гал түлж л байгаа бол УТАА ГАРАХ НЬ ТОДОРХОЙ. Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээрх ажлыг улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжүүлж 456.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлжээ. Тус зарцуулсан хөрөнгийн ашиглалтад 68 хувийн үр дүнтэй хэрэгжсэн гэж Аудитын байгууллага дүгнэлт гаргасан байдаг.
-
6 цаг 25 мин
-
8 цаг 9 мин
-
Өчигдөр 18 цаг 21 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 12 цаг 10 мин
-
Өчигдөр 11 цаг 24 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин
-
Өчигдөр 09 цаг 40 мин
-
Өчигдөр 09 цаг 06 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 18 цаг 21 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 09 цаг 04 мин
-
Өчигдөр 09 цаг 43 мин