ЗУДНААР НОХОЙ ЗООЛНО гэгчээр МАН-ынхан ЗОДОЛДОХ зуур АН-ынхан АЛХ, КНОПООР НАРГИВ!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 цаг 34 мин

Бурхангүй газрын БУМБА ГАЛЗУУРНА буюу МАН-ын даргагүй үед МАНАРГАЖ БУЙ "ХАВИРГА ПҮҮЖЭЭ" ЭРХ МЭДЭЛ гэдэг зарим хүнийг ХААН болгож, зарим ТОМ ХҮЧИЙГ ӨЧҮҮХЭН ЖИЖИГ болгон хувааж болдог гэдгийг харж байна...

2024 оны сонгуулиар парламентад олонхийг бүрдүүлсэн МАН 12 жилийн НОЁРХОЛЫН ЗАСАГЛАЛДАА ийнхүү цэг тавьж, ОЛДОХООРОО ӨЛДӨХИЙН ЗОВЛОН гэгчид нэрвэгдлээ. Тэднийг ийм улбаргар, ийм доожоогүй болтлоо, ШИЙДВЭР ГАРГАХАД АШИГЛАДАГ алх сандлаа сөрөг хүчиндээ алдах хүртэл шившигтэй байдалд оруулсан үйлдлийн гол буруутан БҮХНИЙГ ХУУЛЬ БУСААР АВАХЫГ ЗАВДСАН 80-д оны залуусын БҮЛЭГЛЭЛ гэж шууд дүгнэж болно. Товчхондоо АМАРБАЯСГАЛАНГҮЙ ОЮУН-ЭРДЭНЭ гэж байхгүй гэсэн хэлц л дээ... Парламентад олонхийг бүрдүүлэгч хүч дотроо 30/38 хуваагдаж, бүлгээ ч хуралдуулж чадахаа больж, шинэ хуучин, тойрог жагсаалтынхан гэдгээрээ задрав. Угаас эрх мэдлийн төлөө зодолдож буй тэд анхнаасаа л ШУУДАЙНД ХИЙСЭН ҮРХИЙН ЭВЭР мэт байсансан. Намын даргын төлөөх эрээ цээргүй тулаан НАМАА ТАТАЖ УНАГАН, цагаан байраа ШАТААХ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН НЬ ХАРАМСАЛТАЙ! Үндсэндээ ҮЕ ХООРОНДЫН ТУЛААН 8 жил тутамд өрнөж байна. Ингээд МАН хэмээх том айл гэрт ХЭЗЭЭ ЭВЛЭРЭШГҮЙ АН ЦАВ ҮҮСЭЖ, лидерчгүй болов. Тэдний эрх мэдлийн төлөөх ХАР, ХОР үндсэндээ ДЭМЖИГЧДЭЭ, ГИШҮҮДЭЭ АЛДАХАД ХҮРГЭВ. Энэ дунд ГАНЦ Л ЗҮЙЛ ХОЖИЖ БАЙНА.

🔴ЗУДНААР НОХОЙ ЗООЛЖ, ЗОВЛОНГООР ЛАМ ХӨЛЖИНӨ гэгчээр Ардын намын АТАА ЧӨТӨӨ, өшөө хонзон дунд АРДЧИЛСАН НАМЫНХАН хагартлаа баяжиж, тасартлаа ТАНСАГЛАВ. Чоно борооноор гэгчээр МАН-аас сонгогдсон УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН, дэд дарга Х.БУЛГАНТУЯА нарыг Засаг талынхантай нийлж "нульж" хаячихаад өөрсдөө АЛТАН БОЛОМЖИЙГ гартаа атгаж, ЁСТОЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШИЛЖ, хуулийн дээр дэвсэлж, чуулганы танхимд ТААНЦ ЭРГЭЖ БАЙНА. Яг л хэлэх хүнгүй ТОМ ТОЛГОЙТОЙ ХҮҮХДҮҮД шиг. МАН-ын зовлон, ЗОДООН ДУНД жаалж байна. Улстөр талаас нь харвал АН талд шилжиж ирсэн АЛХ САНДЛЫГ өөрт ашигтай байдлаар урвуулан АН-ынхан л үг хэлж, тойрогтоо төсөв татаж чадаж байна. Сөрөг хүчин нь ЭРХ БАРИГЧДАА гавлаж, эмзэг байдлаар нь ТАВЛАЖ, хуулийн цоорхойгоор ТОГЛОЖ байна.

🔴Тэд ПҮРЭВДОРЖ гэдэг дээгүүр толгойтой, онгироо, сагсуу нэгнийг ХОЙМОРТОО ЗАЛЖ, хуулиас салж байна. Нөгөөх нь ч өөрийгөө ХААН аятай бодчихсон, төрийн албан хаагчийг чуулганы танхимаас ХӨӨЖ, Хулгайчаар нь дуудаж, сонгогдсон тойрогтоо 179 тэрбумын хөрөнгө оруулалтыг ДАВУУ БАЙДАЛ АШИГЛАН суулгав. Ил цагаан хууль зөрчсөн ч түүний өмнөөс үг хэлсэн бүхэн ИРЦЭЭС ХАСАГДАЖ, хүн биш ДАЙСАН болж байгаа нь харамсалтай. АН-ынхан угаас ӨСӨХИЙН ӨЛӨНТЭЙ. Эрх мэдлийг гартаа авангуутаа л, алх сандлыг ашиглангуутаа л ХУУЛЬ ЗӨРЧИЖ байна. Гэхдээ гудамжинд ЛААЗ өшиглөж явсөн гуйлгачин намынхандаа ЭРХ МЭДЭЛ, АЛТАН ТУШААЛ, АЛТАН БОЛОМЖ ОЛГОСОН ардын намынханы л ХОХЬ. Хүн оодорч, поопорч, тодорч болох ч ПҮҮЖЭЭ гишүүн шиг ШИРЛЭЖ БОЛОХГҮЙ. Учир нь одоо түүний ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД хожим хойно ХУУЛЬ ИРЖ ШИЙТГЭХ учраас тэр.

🔴МАН төрөөр тоглож, төгрөгөөр гулгиж, хулгайгаа илчилж, худалчаа гайхуулж байхад АН-ынхан АЛХААР ах намынхаа АМИЙГ ТАСЛАЖ, амыг хамхив, ард түмэнд БААТАР мэт харагдаж байна. ЦАГ ТӨРИЙН энэ үймээнд хөөрхий УЛНЫ ИРГЭД нь шал долоож, эмч, багш нар ажил хаяж, хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол нэмэгдэж, хотынхон НҮҮРС түлж эхлэв. Үндсэн хуулийн цэц нь ч, ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН нь ч улс төрийн тохироогоор ажлаа явуулж, өөрсөддөө АШИГ ОЛЖ байна. Ядарсан иргэдийнхээ хөлсөө дуслуулж олсон мөнгөөр АГЕНТЛАГИЙН ДАРГА нар жийп авч унаад, тамхины цэг, хиамны цех нээж, БЭЛЭН МӨНГӨ ГАРГАЖ, махан цуглуулга идэж байна... Иргэд цөхөрсөөр л...

🔴Бурхангүй газрын БУМБА ГАЛЗУУРНА гэгчээр МАН-ын эрх баригчид орондоо орох завдалгүй олзолдон тэмцэлдэж байхад АН-ын ОНГИРОО ШАР амандаа орсон ШАР ТОСЫГ залгих санаатай ПОПУЛИЗМ хийж, бусдын эрхийг зөрчиж суугаа нь ёстой тавилан гэлтэй. Овоо яах вэ дээ! МАН-ынхан УИХ-ын дарга ч үгүй, дэд дарга ч үгүй байхад ЛАМ ОЛДОХГҮЙ БОЛ БУЦАХДАА ЗАЛЪЯ гэж залсан ХАВИРГА ПҮҮЖЭЭ харин ХОЛИМОГ ХУУРГА хийж, холион бантан хутгаж байна. Энэ бүхэн явж явж АРД ТҮМНИЙ СОНГОЛТ учраас одоо гаслаад яах ч билээ, дээ. Хөөрхий. Ай халаг гэж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.