
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт миний бие болон Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, яам агентлагийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, холбогдох албаныхан Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотод ирээд байна.
Өнөөдөр Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулагдсан “Их Евроазийн түншлэл: Тивийн хөгжлийн шинэ чиг хандлага” олон улсын хэлэлцүүлэгт оролцож, Евроазийн бүс нутгийн улс орнуудын эдийн засаг, улс төр, нийгмийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар байр сууриа илэрхийллээ.
Сүүлийн жилүүдэд Евроазийн бүс нутгийн улс төр, эдийн засгийн болон иргэд хоорондын харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байна. Манай улс эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагийн хувьд Евроазийн бүс нутгийн улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал юм.
Монгол – Орос – Хятадын эдийн засгийн коридор, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга зэрэг бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжвэл манай улс Евроазийг холбосон хамгийн дөт хуурай замын гүүр болох боломжтой билээ.
”Их Евроазийн түншлэл: Тивийн хөгжлийн шинэ чиг хандлага” олон улсын хэлэлцүүлэгт оролцсон төлөөлөгчид “Их Евразийн түншлэл”-ийг бүс нутгийн тогтвортой хөгжлийн түлхүүр загвар гэж үзэж буйгаа онцлон, дэд бүтэц, худалдаа, технологи, ногоон эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг цохон тэмдэглэж байлаа.






Холбоотой мэдээ
-
17 цаг 56 мин
-
Уржигдар 19 цаг 53 мин
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 16 цаг 34 мин
-
Уржигдар 16 цаг 30 мин
-
Уржигдар 14 цаг 24 мин
-
Уржигдар 14 цаг 17 мин
-
Уржигдар 14 цаг 14 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 10 цаг 18 мин
-
Уржигдар 09 цаг 04 мин
-
Уржигдар 08 цаг 58 мин
-
Уржигдар 08 цаг 51 мин
-
Уржигдар 08 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 14 мин
-
Уржигдар 14 цаг 24 мин
-
Уржигдар 08 цаг 26 мин
-
Уржигдар 08 цаг 51 мин