СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО
Б.НОРОВНЯМ
/
2025-12-13

Анх 1955 онд Хүүхдийн эмнэлэг нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан Эрүүл мэндийн төв өдгөө Баянхошуу амбулатори, поликлиник, 43 өрхийн эрүүл мэндийн төвтэй болж 1100 гаруй албан хаагч эмнэлгийн анхан шатны болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тус төвийн хамт олон хүн төрөлхтний өмнө тулгарсан сорилтын нэг цар тахлын үед хүчээ дайчлан ажиллаж ард иргэдээ эмчлэн, дархлаажуулалтад хамруулан ажилласан, 140.000 гаруй хүнийг эрт илрүүлэгт хамруулж аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж ажилласан гээд олон амжилтуудыг өнгөрсөн хугацаанд үзүүлжээ.

Олон амжилтын эзэд болсон дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олон өнөөдөр 70 жилийн ойн баярын хурлаа хийж, эрхэлсэн салбартаа амжилт гаргасан эмч, ажилчид, ахмад настангууд төрийн дээд одон медалиудаар шагнагдлаа.

Баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн УИХ-ын гишүүн, эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлахаар болсон. Иймд ирэх 2026 ондоо эрүүл мэндийн салбарын хууль, тогтоомжийг сайжруулах, ажилчин, албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.