
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаарТулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг Төрийн одон, медалиар шагналаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Төв аймгийн Цээл сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Чойжидын Магсар, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн ахмад багш Пэлийн Даваахүү, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн захирал Доёдын Оюунгэрэл, Нийслэлийн Ерөнхий боловсролын 89-р сургуулийн сургалтын менежер Таравчамбын Мягмарцэрэн, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Нийслэлийн Ерөнхий боловсролын 110-р сургуулийн багш Пэрэнлэй Янжинсүрэн, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч Гомбо Баярмаа.
Алтан гадас одонгоор:
Нийслэлийн Ерөнхий боловсролын 168-р сургуулийн дизайн технологийн багш Энхээшийн Отгонсүрэн, Нийслэлийн Ерөнхий боловсролын 89-р сургуулийн бага ангийн багш Эрдэнээгийн Цээлээнамсан, Нийслэлийн Ерөнхий боловсролын 17-р сургуулийн бага ангийн багш Чагнаагийн Даваасүрэн, Нийслэлийн Ерөнхий боловсролын 57-р сургуулийн захирал Гантөмөрийн Цолмон, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн багш Баасанжавын Эрдэнэнэмэх, Нийслэлийн Ерөнхий боловсролын Шинэ Өнөөдөр сургуулийн математикийн багш Очирбатын Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч Лхагважавын Бүрэнжаргал, Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Банзрагчийн Батсүх, Агваанцэрэнгийн Очирбал.
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Нийслэлийн 62-р цэцэрлэгийн хөгжмийн багш Мягмаржавын Мөнхжаргал, Нийслэлийн Ерөнхий боловсролын 53-р сургуулийн багш Ядамсүрэнгийн Нарандулам, Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэст-Эдүкэйшн сургуулийн бага, дунд сургуулийн захирал Гүүсүүгийн Төмөрзаяа, Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэст-Эдүкэйшн сургуулийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дашнямын Баасанхүү, Нийслэлийн 41-р сургуулийн архив, бичиг хэргийн эрхлэгч Батмөнхийн Бямбасүрэн, Орхон аймгийн ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” Дээд сургуулийн сургалтын албаны ажилтан Түмэн-Өлзийгийн Мөнхзаяа, Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Цолмонгийн Оюунжаргал, Төв аймгийн Заамар сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн хөгжмийн багш Доржийн Мөнхсайхан, Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Ламжавын Өнөржаргал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн багш Батцоожийн Мөнхбаяр, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Сувилахуйн сургуулийн багш Санжмятавын Булганчимэг, Нийслэлийн Баянгол дүүргийн Насан туршийн суралцахуйн төвийн багш Хурцбилэгийн Гантуул, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Сувилахуйн сургуулийн багш Энх-Амгалангийн Бат-Өлзий, Нийслэлийн 62-р цэцэрлэгийн тогооч Эрдэнэчимэгийн Дашдулам нарыг тус тус шагналаа.






-
3 цаг 29 мин
-
6 цаг 5 мин
-
Өчигдөр 17 цаг 13 мин
-
Өчигдөр 16 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 43 мин
-
Өчигдөр 16 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 28 мин
-
Өчигдөр 16 цаг 26 мин
-
2025-09-08
-
6 цаг 5 мин