
Говийн бүс нутгийн ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийг Засгийн газрын тогтоолоор байгуулж 4 дэх жилдээ 380 оюутантайгаар сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
Сургуулийн хичээлийн байр, багш ажилчдын цалин нийгмийн хангамжийг орон нутгаас хангаж Багшийн хөгжлийн ордонд хичээллэдэг. Жилээс жилд суралцах оюутнуудын тоо ихсэж байгаа тул яаралтай “Сургалт эрдэм шинжилгээ- Үйлдвэрлэлийн цогцолбор” буюу хичээлийн байр, дотуур байр, эмнэлэг, номын сан, багш ажилчдын байр, судалгааны төв бүхий цогцолборыг барьж байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байна.
Цогцолборын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд Даланзадгад сумын 10-р багт Соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд талд барьж байгуулах юм. Цаашлаад зураг төслийг Засгийн газарт танилцуулж хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажлыг хамтран хэрэгжүүлэх зорилт бүхий гэрээг аймгийн Засаг дарга Н.Энхбат, ШУТИС-ийн ректор Т.Намнан нар байгууллаа.
Мөн уулзалтаар Өмнөговь аймаг уул, уурхайн бүс нутагт хэрэгцээ шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх шинэ ангиудыг нээн хичээллүүлэх, бодлогоор дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ШУТИС-ийн ректор болон ажлын хэсгийн гишүүд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хичээл сургалтын үйл ажиллагаа жигдэрсэн, оюутнуудын тоо өссөн бөгөөд суралцах чадвар сайн байгааг хэлээд цаашид хурдацтайгаар өргөжин тэлэх боломж байгааг онцоллоо.






-
3 цаг 25 мин
-
6 цаг 2 мин
-
Өчигдөр 17 цаг 13 мин
-
Өчигдөр 16 цаг 44 мин
-
Өчигдөр 16 цаг 43 мин
-
Өчигдөр 16 цаг 41 мин
-
Өчигдөр 16 цаг 34 мин
-
Өчигдөр 16 цаг 28 мин
-
Өчигдөр 16 цаг 26 мин
-
2025-09-08
-
6 цаг 2 мин