ССАЖЗЯ-ны албан хаагчдад ШИЛЭН АЖИЛЛАГААНЫ тухай сургалт явуллаа
З.Батхуяг
Үйл явдал
/
3 цаг 15 мин

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 49 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Авлигатай тэмцэх таван үйл ажиллагаа”-ны тавд “Шил” ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа байгууллагууд Нээлттэй мэдээллийн нэгдсэн (shilen.gov.mn) системд 5 бүлгийн 87 үзүүлэлтийн ил тод, нээлттэй байдлын мэдээллийг улирлаар оруулдаг.

📍Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсээс Нээлттэй мэдээллийн систем “Shilen.gov.mn”-ийн сургалтыг 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа байгууллагуудын систем хариуцсан албан хаагчдад зохион байгууллаа.

Сургалтад танхимаар 27 албан хаагч, цахимаар 4 албан хаагч нийт 31 албан хаагч хамрагдсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.