ДГ-ын Засаг дарга С.МӨНХЧУЛУУН ГОВИЙН БҮСИЙН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨНД ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДЛЫН САНАЛ ДЭВШҮҮЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-12

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны салбар хэлэлцүүлгийг

🔶Говийн бүсийн хөгжил-2040

🔶Бүсийн хөрөнгө оруулалт,хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд

🔶Бүсийн зөвлөл, эрхзүйн орчин

🔶Бүсийн онцлог, харьцуулалт

🔶Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд сэдвүүдийн хүрээнд зохион байгууллаа.

Амьдралын чанар, тулгамдсан асуудлууд хэлэлцүүлэгт эн тэргүүнд ундны усны эрүүл аюулгүй байдал, хоол хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэрлэл, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх асуудлууд тавигдаж байлаа.

Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд аймагтаа нэн тэргүүнд тулгамдаж буй ус, эрчим хүч, авто зам, үйлдвэрлэл, технологийн парк, Дулааны станц, салхин цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага, ТЭЗҮ-ийг тэргүүлэх чиглэлд оруулахаар санал дэвшүүлсэн бөгөөд төслүүдийг Говийн бүсийн өргөтгөсөн хуралдаанд хэлэлцэнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.