ДГ: ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ “АСУУДАЛ ШИЙДЭЛ” УУЛЗАЛТ ӨНДӨРШИЛ СУМАНД ЭХЭЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-14

ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХҮРЭЭНД ӨНДӨРШИЛ СУМЫН ИРГЭДТЭЙ ХИЙХ “АСУУДАЛ ШИЙДЭЛ” УУЛЗАЛТ ӨНДӨРШИЛ СУМАНД ЭХЭЛЛЭЭ

Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй, ил тод байлгахад иргэдийн оролцоог хангах, төрийн байгууллагууд, иргэдэд тулгамдсан асуудлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор “Асуудал шийдэл” уулзалтыг бүх сумдад зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдөр буюу 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Өндөршил суманд зохион байгуулж байна.

Засаг даргын иргэдтэй хийх уулзалтыг тохиолдуулан дотор, уламжлалт анагаах ухаан, шүд, эмэгтэйчүүд, эхо, рентгин, сүрьеэ, хүүхдийн чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нүүдлийн клиник сум бүрт ажиллан Лабораторын үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.

Мөн Улсын бүртгэл, газар, татвар, хөдөө аж ахуй, хоршооны чиглэлээр зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээ үзүүлэхээр төрийн байгууллагууд ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.