ДГ: ӨНДӨРШИЛ СУМАНД "АСУУДАЛ ШИЙДЭЛ" УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-15

Өндөршил суманд “Асуудал шийдэл” иргэдийн уулзалтыг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулж, төрийн албан хаагчид, иргэд, хүүхдүүдийн ажиллаж, амьдрах, сурч хөгжих орчин, нөхцөл боломжийг бүрдүүлэх чиглэлээр дараах асуудлийг шийдвэрлэлээ.

-иж бүрэн зураг төсөвтэй болсон сумын эрүүл мэндийн төвийн барилга

- сургуулийн дотуур байрны их засвар,

- сумын ЗДТГ-ын барилга, автомашин зэрэг асуудлыг шийдвэрлэхийн төлөө дэмжиж ажиллахаа илэрхийлснээс гадна Өндөршил суманд төрийн албан хаагчдын орон сууц барих, ЕБСургуульд мэдээлэл технологийн цахим кабинет, хүүхдийн цэцэрлэгт Стийм сургалтын хэрэглэгдэхүүнийг шийдвэрлэлээ.

Иргэд, олон нийтэд эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор зарим төрийн байгууллагууд тус суманд ирж ажилласан юм. Үүнд газрын харилцааны чиглэлээр 40 гаруй иргэнд, улсын бүртгэлийн үйлчилгээг 53 хүнд газар дээр нь үзүүлэв.

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүүдлийн амбулатор Өндөршил суманд тавдугаар сарын 14-ний өдөр ажиллаж, Хүүхдийн эмч С.Золжаргал ,дотрын эмч Ч.Уранбайгаль, Сүрьеэгийн эмч А.Баянжаргал, эмэгтэйчүүдийн эмч С.Номин ,Шүдний эмч Э.Базаррагчаа сувилагч О.Номинцэцэг, Эхо, рентгений эмч Э.Баяраа рентген техникч Т. Жалбалдорж ,БЗДХ сувилагч М.Оюунгэрэл, Лаборант Ц.Галсандэлгэр нар эмнэлгийн үзлэг оношилгоонд 187 хүн, 194 хүнийг шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн хүнд өвчлөлтэй нэг хүний асуудлыг шийдэж оношлогоо эмчилгээ зөвлөмж өгч ажилалаа.

Хүүхэд өсвөр үеийн эмч Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн ариун цэвэр сэдвээр сургалт зохион байгуулснаас гадна хоршоо, хүний эрхийн талаар сургалт, мэдээлэл хийлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.