“Хөдөөгийн сэргэлт-Шинэ Дундговь” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүртээмж хүргэх, нээлттэй, ил тод байлгахад иргэдийн оролцоог хангах, тулгамдсан асуудлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор “Асуудал шийдэл” уулзалтыг бүх сумдад зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдөр буюу 05 дугаар сарын 15-ны өдөр Баянжаргалан суманд зохион байгуулж байна.
Засаг даргын иргэдтэй хийх уулзалтыг тохиолдуулан дотор, уламжлалт анагаах ухаан, шүд, эмэгтэйчүүд, эхо, рентгин, сүрьеэ, хүүхдийн чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээс гадна нүүдлийн клиник сум бүрт ажиллан Лабораторын үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.
Мөн Татварын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар зэрэг байгууллагууд сумдад ажиллаж, төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэж байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин