ДУНДГОВЬ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН СОНСГОЛ БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-15

ДУНДГОВЬ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН СОНСГОЛ БОЛЛОО. Өнөөдөр Дундговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн сонсгол боллоо.

✍️ Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Ч.Ууганбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн гишүүд, говийн бүсийн төлөөллүүд оролцов.

✍️ Энэ үеэр салбар зөвлөлийн 2024 оны тайлангийн сонсгол, цаашид хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, төлөвлөлтөд төрийн бус байгууллагын оролцоог хангах, зөвлөмж чиглэлийг өгсөн байна.

✍️ Түүнчлэн 2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүний дунд нийгэмшүүлэх олон төрөлт үйл ажиллагаа зохион байгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн, үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээнд 132,9 сая төгрөгийг тусгажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.