Канадын “Каталист Плас” эдийн засгийн хөгжлийн байгууллага нь Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, ёс зүйт, тэгш хүртээмжтэй төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Канад-Монголын Мерит” төслийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байна. Уг төсөл таван жилийн турш хэрэгжинэ.
Энэ сарын 5-ны өдөр болсон төслийн нээлтийн ёслолд Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Сандра Шуфани, Канадын ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга Кирил Иорданов, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Батцэцэг, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид, Удирдлагын Академийн захирал Д.Сүрэнчимэг, Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун зэрэг албаны хүмүүс оролцож цаашдын хамтын ажиллагааны талаар саналаа солилцлоо.
Төслийг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын төрийн албаны өнөөгийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд нийцэхүйц шилдэг туршлага, арга аргачлал, тогтолцоог нэвтрүүлж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулах болон иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох практик сургалт, зөвлөгөө, менторингийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин