Дундговь аймгийн БАЯНЖАРГАЛАН СУМАНД БАРИГДАЖ БАЙГАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-15

Шинээр баригдаж буй соёлын төвийн болон хүндэтгэлийн өргөөний барилгын ажлын явцтай танилцлаа. Сумын соёлын төвийн барилга нь Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 2025 оны 7-р сард ашиглалтад орох юм. Ёслол хүндэтгэлийн өргөө сумын орон нутгийн хөгжлийн сангийн 365 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Эдгээр бүтээн байгуулалт нь Баянжаргалан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд хийгдэж байна.

Мөн энэ үеэр "Дэртийн шоргоолж" хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. Тус хоршоо нь мах махан бүтээгдэхүүн, малын гэдэс дотрыг хүнсэнд өргөнөөр хэрэглэх боломжийг бүрдүүлж, таван цулыг худалдаанд гаргах, хоол хүнсэнд ашиглах зориулалтаар тусгайлан савлан борлуулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.