ДГ: ГОВИЙН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААРХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-16

"Хамгийн сайн халамж хөдөлмөр эрхлэлт" уриатай Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ Дундговь аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 16 -ний өдөр Говийн бүсийн Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймгийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчид, нийт 100 гаруй хүн оролцож байна.

Сургалтаар

✅Хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, олон улсын чиг хандлага

✅Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн шинэчлэл

✅Хөгжлийн бэрхшээлийн асуудлаар салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагаа

✅Хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн хөдөлмөр, халамжийн үйлчилгээ

✅Төрийн цахим үйлчилгээ, цахим ур чадвар сэдвийн хүрээнд мэдлэгийг олголоо.

🔷Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын анхан шатны нэгжийн албан хаагчдад бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, шийдлийн талаар хэлэлцлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.