Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд зохион байгуулж буй Говийн бүсийн цогц арга хэмжээний хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Сургалт хөгжлийн хэлтсээс төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж:
• Цахим ур чадварыг нэмэгдүүлэх
• Мэдээллийн технологийн ойлголт өгөх сургалт зохион байгууллаа.
Мөн Дундговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш оролцоог дэмжих, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, цахим ур чадварыг хөгжүүлэх замаар өөртөө итгэх итгэлтэй, бие даасан амьдралд хөтлөх зорилгоор мэдээллийн технологийн ХУРДАН клубийн говийн бүсийн нээлтийг хийж, батламжийг УИХ-ийн гишүүн Ж.Баясгалан, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун нар гардууллаа.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин