Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Хятад Ард улсын Элчид сайд Шэнь Миньжуань 2025 оны тавдугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагт айлчилж, аймгийн удирдлагуудтай албан уулзалт хийв. Уулзалтын үеэр талууд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, байгаль орчин, нар салхины сэргээгдэх эрчим хүч, цөлжилт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Тухайлбал:
- Бүгд Найрамдах Хятад Ард улсын Засгийн газар болон ӨМӨЗО-ын орон нутгаас олгогддог тэтгэлэгт хөтөлбөрт оюутан, залуучуудыг хамруулах
- Боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх
- Хөдөө аж ахуй, ноос ноолуур, махны чиглэлээр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг дэмжих
- Баяннуур хоттой найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх
- “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих, ойжуулах, цөлжилтийг бууруулах төсөл хэрэгжүүлэх
- Орон сууцжуулах болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих
- Нар, салхины сэргээгдэх эрчим хүчний салбартай хамтрах
- Мандалговь хотыг ногоон байгууламж бүхий, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Малчид, төрийн албан хаагчдад чиглэсэн богино хугацааны чадавхжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг асуудлаар санал солилцлоо.
Энэхүү уулзалт нь хоёр орны орон нутгийн түвшний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой уулзалт боллоо.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин