Дэрэн суманд зохион байгуулсан “Асуудал шийдэл” уулзалтад 120 гаруй иргэд оролцлоо. Уулзалтад аймгийн Засаг дарга цаг үеийн ажлын мэдээлэл, говийн бүсийн зөвлөгөөнд шийдвэрлэж, Засгийн газрын тогтоолд орсон ажлын талаар, Зөвлөх П.Бүрэнжаргал Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 7 дэд хөтөлбөрийг танилцуулснаас гадна холбогдох байгууллагын удирдлагууд 2026 оны сумын ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээнд санал өгөх, Шинэ хоршооны талаар мэдээллийг тус тус өглөө.
Уулзалтад оролцсон иргэдээс бэлчээр хаших асуудлыг малчдад ээлтэй байдлаар зохицуулах талаар журамд тусгах, хилийн цэсийн маргаанаас үүссэн асуудлыг шийдвэрлэх, хоршооны зээлд хамрагдсан иргэдэд зээлийн зориулалтыг өргөн хүрээнд зарцуулах боломжийг олгох, татварын тайлан, эргэн төлөлт малчдад хүндрэлтэй байгаа, сумын ЗДТГ-ын болон сумын эмнэлгийн барилгын нөхцөл байдал болон шинээр барих, цэцэрлэгт Steam хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлын талаар санал хүсэлт гаргалаа.

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун эмнэлгийн барилга, их засварын ажлыг ирэх оны төсөвт тусган хэрэгжүүлэхэд анхаарах талаар холбогдох албан тушаалтанд үүрэг болгосноос гадна цэцэрлэгийн хүүхдүүдэд Steam сургалтын хөтөлбөрийг энэ жилд хэрэгжүүлэх цаашлаад ирэх онд аймгийн хэмжээнд бүх цэцэрлэгүүдэд хэрэгжүүлнэ гэдгийг онцлон хэллээ. Мөн ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх иргэний хүсэлтийг шийдвэрлэхийг холбогдох хэлтэс, агентлагийн дарга нарт чиглэл болголоо.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах хүрээнд газрын харилцааны чиглэлээр 92, улсын бүртгэлийн чиглээр 40 иргэн үйлчилгээ авсан бол эрүүл мэндийн үзлэгт 296, лаборатори-151, рентгин эхо-182 давхарсан тоогоор нийт 629 иргэн эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, нийт 760 гаруй иргэд төрийн үйлчилгээ авлаа.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин