Дэрэн суманд зохион байгуулсан “Асуудал шийдэл” уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орон тооны зөвлөх П.Бүрэнжаргал нар тус сумын хүн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль, Эрдэм шинжилгээ, туршилт үйлчилгээ ОНӨААТҮГазруудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа.
Тус сумын эмнэлгийн барилга 1976 онд ашиглалтад орсон бөгөөд цаг тухайн үед нь сумын ОНХСангийн хөрөнгөөр урсгал засварыг хийж байгаа хэдий ч барилгын насжилтаас шалтгаалан дулаан алдалт ихтэй, мөөгөнцөр үүссэн, суулт өгсөн зэргээс шалтгаалан ажилчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх стандартын шаардлага хангахгүй болсон талаар сумын болон эмнэлгийн удирдлагууд танилцууллаа. Тус байгууллагын шинэ барилга барих хөрөнгийн асуудал 2024 оны улсын төсвийн жагсаалтад орсон ч Эрүүл мэндийн яамнаас зарласан тендэр шалгаруулалтад барилгын ажлыг гүйцэтгэх ААН санал ирүүлээгүй шалтгаанаар 2025 оны улсын төсвөөс хасагдсан ажээ.

Аймгийн Засаг даргын зүгээс нөхцөл байдалтай танилцан сумын удирлагуудад тус барилгын зураг төсвийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх шаардлагатайг чиглэл болгоод, 2026 оны улсын төсөвт суулгахад арга хэмжээ авч ажиллахаа хэллээ.
Дэрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны дээвэр салхинд хуурч унах эрсдэлтэй болсныг газар дээр нь үзэн хүүхдийн сурч хөгжих орчны аюулгүй байдлыг хангах, ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагтайг хэлээд хөрөнгө санхүүг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм. Мөн багш нарын тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлэхэд анхаарч төрийн албан хаагчдын амьдрах 10 айлын орон сууцны гадна дэд бүтцийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Мөн 2014 онд орон нутгийн хөрөнгө оруулалттайгаар Дундговь аймгийн Дэрэн сумын нутагт "Эрдэм шинжилгээ, туршилт үйлчилгээ ОНӨҮГ"-ыг байгуулан олон наст ургамал тариалан малын тэжээл үйлдвэрлэж эхэлжээ. Тус үйлдвэрийн газар 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байдалтай байна. Аймгийн Засаг дарга уг байгууламжийг мал аж ахуй бүтээгдэхүүн, түүхий эд боловсруулах чиглэлээр ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин