Дундговь аймгийн Засаг даргын иргэдтэй хийх "Асуудал шийдэл" уулзалтыг энэ сарын 14-өөс эхлэн зүүн сумдад зохион байгуулж байгаа бөгөөд тавдугаар сарын 20-нд Цагаандэлгэр суманд ажиллав.
Тус уулзалтын хүрээнд суманд амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн Нүүдлийн амбулатори, нарийн мэргэжлийн эмч нар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчид сумдад ажиллаж байна.
Өнөөдрийн 16.00 цагийн байдлаар Цагаандэлгэр суманд шинжилгээ 100, дүрс оношилгоо 108, эмч нарын үзлэг 269, нийт 477 иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авчээ. Тус сумын хувьд аймгийн төвөөс алслагдмал байршилтай учир төрийн албан хаагчид болон иргэд эрт илрүүлэг, үзлэгт хамрагдалт бага байгаа аж. Тиймээс Нэгдсэн эмнэлгийн нүүдлийн амбулатори маргааш буюу тавдугаар сарын 21-ний өдрийн 13.00 цаг хүртэл үзлэг хийх хугацааг сунган ажиллахаар боллоо.
Холбоотой мэдээ
-
Уржигдар 19 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 10 цаг 54 мин
-
Уржигдар 15 цаг 00 мин