ДГ: ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ДУНДГОВЬ АЙМГИЙН ТУГИЙГ ГАРДУУЛЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-24

ХҮҮХДИЙН СПОРТЫН VIII НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ДУНДГОВЬ АЙМГИЙН ТУГИЙГ ГАРДУУЛЛАА. Монголын хүүхдийн VIII наадамд оролцох тамирчдад Дундговь аймгийн тугийг гардууллаа.

Энэ сарын 26-аас зургаадугаар сарын 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Монголын Хүүхдийн спортын VIII наадамд спортын 13 төрөлд оролцох 156 тамирчин, багш , дасгалжуулагчдад Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Биеийн тамир, спортын газрын дарга А.Отгонбаатар нар тамирчдын бэлтгэлийн цамц, Дундговь аймгийн болон Биеийн тамир, спортын газрын тугийг гардуулан өгч, амжилт хүслээ. Түүнчлэн Монголын хүүхдийн VIII их наадамд оролцох тамирчдын зардлыг Засаг даргын нөөцийн зардлаас бүрэн шийдвэрлэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.