ДГ: ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГИЙН УЛААНБААТАР ДАХЬ ХӨТӨЛБӨР ЗОХИЦУУЛАГЧ (TIKA) АЛИ МУСЛУ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-27

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч (TIKA) Али Муслу энэ сарын 26-нд Дундговь аймагт ажиллав. Албаны төлөөллийг аймгийн Засаг даргын орон тооны зөвлөх П.Бүрэнжаргал хүлээн авч уулзан, Дундговь аймагтай Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг хамтран ажиллаж байсан туршлага, үр дүнг танилцуулж, цаашид эрүүл мэнд, боловсролын салбар болоод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьж санал солилцлоо.

Мөн энэ үеэр Политехникийн коллеж, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн зүгээс санал болгож буй төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.