ДГ: БНХАУ-ААС ЗАМЫН-ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ХАНДИВААР БАЙГУУЛСАН НОГООН ТӨГӨЛД МОД ТАРИЛАА
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-05-29

Өнөөдөр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консул Кэ Юушэн Дундговь аймагт айлчлах үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон албаны төлөөллүүд, Сайнцагаан сумын цэцэрлэгийн багачууд эцэг, эх, асран хамгаалагчдын хамт БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газрын хандиваар байгуулсан ногоон төгөлд мод тарилаа.

Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа ерөнхий консулын газраас “Ногоон Дундговь” хөтөлбөрийг дэмжин, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд 100,000 юанийн дэмжлэг үзүүлсэн юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун дээрх дэмжлэгээс нэн тэргүүнд Арвижих төглийн бороожуулалтын усалгааны системийг шийдвэрлэхээ илэрхийлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.