ДГ: АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО
З.Батхуяг
Үйл явдал
/
2025-06-02

Өнөөдөр Дундговь аймгийн төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагуудын шуурхай хурал болж, хурлыг Засаг даргын Тамгын газар фейсбүүк хуудсаар шууд дамжууллаа. https://www.facebook.com/dundgobi.../videos/1774081846510767

Хурлаар Засаг даргын шуурхай үүрэг даалгаврын биелэлтийг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар танилцуулав. Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт 64,2 хувьтай байна. Аймгийн хэмжээний өргөдөл гомдлын шийдвэрлэлт, Асуудал – Шийдэл бүлгэмд ирсэн санал, хүсэлт, гомдлын талаарх шийдвэрлэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Өргөдөл гомдол, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Пэрэнлэймаа танилцууллаа.

Хурлын үеэр Дундговь аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг танилцуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Шуурхай хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр удирдан явуулж, төрийн байгууллагуудын болон сумдын удирдлагууд холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.